АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейттэй уулзлаа

Aдмин / Нийслэл

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цаг үеийн асуудалтай (COVID-19) холбогдуулан 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.

Мөн АНУ-ын Тусгаар тогтнолын 244 жилийн ой ирэх сарын 4-ний өдөр тохиож буйтай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв. Түүнчлэн гадаадын иргэдтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Монголчуудын цээрлэх ёс, зан үйлийг гадаадын иргэдэд таниулан сурталчлах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас эмхэтгэн боловсруулж бэлтгэсэн “Гадаадын иргэдтэй холбоотой зарим хуулийн зохицуулалт, Монголчуудын цээрлэх зарим ёсон” эмхэтгэл номыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас орчуулах ажлыг хийснээ гардуулан өглөө.

Эх сурвалж: ГИХГ


Сэтгэгдэл

Zochin [183.199.113.101] 2020-06-27 10:17:29

Za odoo amerkit ochih hun baihgui boon owchin

Мөрөн хурандаа сайн байна, ажлаа сайн хийж байна, [66.181.161.48] 2020-06-27 07:53:50

Сайн байна

Зочин [172.58.143.119] 2020-06-26 23:26:22

Fuckers


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.