Тусгай үүргийн ээлжит нислэгийг ирэх мягмар гарагт Сөүл рүү үйлдэнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долдугаар сард татан авах тусгай үүргийн нислэгүүд үйлдэгдсээр байна. Энэ дагуу энэ сарын 02, 04-ны өдрүүдэд Сөүл, Токиогоос иргэдээ татан авсан.
Хуваарийн дагуу ирэх Мягмар гаригт буюу долдугаар сарын 07-ны өдөр дараагийн чартер нислэгийг Сөүл рүү үйлдэнэ.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцаж буй.
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
- 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо
ДЭЛХИЙН ХАМГИЙН АМАР ТАЙВАН 20 ОРОН
Сүүлийн 5 жилд Засгийн газар 9 тэрбум долларын өр тавьжээ
ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА
Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна
Сергей Шойгуг албан тушаалаас нь огцрууллаа
Эхнэрээ хөнөөсөн Куандык Бишимбаевт 24 жил хорих ял оноолоо
Владимир Путин гэрэл зурагт
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Белоусов болох эсэх нь удахгүй шийдэгдэнэ
70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ