Тусгай үүргийн ээлжит нислэгийг ирэх мягмар гарагт Сөүл рүү үйлдэнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долдугаар сард татан авах тусгай үүргийн нислэгүүд үйлдэгдсээр байна. Энэ дагуу энэ сарын 02, 04-ны өдрүүдэд Сөүл, Токиогоос иргэдээ татан авсан.
Хуваарийн дагуу ирэх Мягмар гаригт буюу долдугаар сарын 07-ны өдөр дараагийн чартер нислэгийг Сөүл рүү үйлдэнэ.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцаж буй.
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
- 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.







































































Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа