Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо

Aдмин / Эдийн засаг

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлгийг нь гардууллаа. Бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, энэ онд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2026 оны хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 2,000 гаруй оюутан материалаа ирүүлсэн. Гурван шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 16 их, дээд сургуулийн 28 мэргэжлийн чиглэлийн шилдэг 100 оюутныг тодруулжээ.

Голомт банк оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн бодит туслалцаа үзүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Хөтөлбөрийн онцлог нь сургалтын тэтгэлэг олгохоос гадна оюутнуудад Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу бүтэн болон хагас цагаар ажиллах боломжийг санал болгодог. Ингэснээр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжиж, ажлын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд 2,100 гаруй оюутанд нийт 1.7 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.