Жей Ди Вэнс: Бидний ялагдлын гол шалтгаан бол Ираны эсрэг дайн
Бүгд Найрамдах нам /БНН/ АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд ялагдсан нь Ираны эсрэг дайнтай холбоотой гэж дэд ерөнхийлөгч Дэвид Жеймс Вэнс өчигдөр Х нийгмийн сүлжээний хуудсандаа дүгнэжээ.
“Бидний ялагдлын шалтгаан бол дайн. Үүнийг Ерөнхийлөгч өчигдөр орой өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2024 онд Трамп бид хоёрыг дэмжиж байсан олон хүн энэ удаад АН-ыг дэмжлээ” гэж тэрбээр бичсэн байна.
Сонгогчдыг дахин өөртөө эргүүлэн татахын тулд дараах дөрвөн алхмыг хийх хэрэгтэй. Үүнд, дайныг зогсоох, амьжиргааны өртөг, инфляцын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх, “Америк эн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэх, Израилтай тогтоосон харилцаагаа эргэж харах нь чухал гэдгийг Вэнс онцолжээ. Харин цагаачлалын бодлого нь сонгогчдод нөлөөлсөн хүчин зүйл биш гэдгийг тэрбээр хэллээ.
Үүнээс өмнөхөн Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, Ираны эсрэг дайн нь зарим тал дээр БНН завсрын сонгуульд ялагдах шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ тэрбээр гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаагаа илэрхийлжээ. Сонгогчдын сэтгэл ханамжгүй байдал нь шууд дайнтай бус харин дайны улмаас шатахууны үнэ өссөнтэй холбоотой хэмээн Д.Трамп үзэж байна.
Урьдчилсан мэдээллээр, БНН Сенатад 7 суудал, Төлөөлөгчдийн танхимд 29 суудлаа алдсан бол АН Конгрессын хоёр танхимын хоёуланд нь олонх болжээ. Тодруулбал, БНН Сенатад 44 суудалтай байгаа бол АН 54 суудал авсан ба саналыг үргэлжлүүлэн тоолсноор үлдсэн 2 суудлыг хуваарилна. Төлөөлөгчдийн танхимд БНН 139 суудал, АН 237 суудал аваад байгаа бол тооллогыг дуусгаснаар үлдсэн 59 суудлыг хуваарилах юм.
Харьцуулваас: 2020 оны сонгуулийн дүнгээр БНН Сенатад 50 суудал, АН 48 суудал, үлдсэн хоёр суудлыг бие даасан нэр дэвшигчид авчээ. Төлөөлөгчдийн танхимд БНН 222 суудалтай байсан бол АН 213 авсан юм.
Б.Адъяахүү





.jpg)














































.jpg)























Сэтгэгдэл