С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд салбарын хөгжил, иргэдийнхээ эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллалаа. Монгол Улсын иргэн бүрийн амар тайван амьдрал, аюулгүй байдлын тулгуур тогтолцоо болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарт шинэчлэлт хийх “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүллээ.
Энэ хүрээнд;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлж, 85 мянга гаруй иргэн хэрэглэх боломжтой хэмжээний бодисыг хураан авч, 3.9 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.
- Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын уялдааг сайжруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлж, хэрэгжилтийг 70 хувьд хүргэлээ.
- Хилийн зурвастай давхацсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд хийж буй шалгалтын ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна.
- ХЗДХ-ийн салбарын санхүү, бүртгэлийн e-accounting системийг харьяа байгууллагуудад нэвтрүүлж, цахим шилжилтийг ахиуллаа.
- Цахим залилан, хорт контенттой тэмцэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлж, Anti-Scam Center, Хорт контенттой тэмцэх үндэсний төв байгуулах санал боловсрууллаа.
- Улаанбаатар хотын теле хяналтын камерын нэгдсэн системийн судалгааг хийж, одоо байгаа болон шинээр шаардлагатай 10 мянга гаруй камерын мэдээллийг нэгтгэлээ.
- Орон сууцны захиалгатай холбоотой иргэдийг хохироосон 173 хэргээс 86-г эцэслэн шийдвэрлэж, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, хохирол нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүллээ.
- Хууль зүй, дотоод хэргийн салбарын 4,600 алба хаагчийг орон сууцжуулах хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийг эхлүүллээ.
- Шүүх эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, цахим мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэлийн төслийг урагшлууллаа.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ.
- Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зорилгоор “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс нэвтрүүлэв.
- Мөн Эвлрүүлэн зуучлалын хуулийн шинэчилсэн найруулга, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хууль (шинэчилсэн найруулга), Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах хууль (Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга), Гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль (шинэчилсэн найруулга), Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах хууль зэрэг 18 хуулийг шинэчлэн найруулах болон боловсруулж байна.
- Эдгээр ажлын ард нэг хүний бус, төрийн албан хаагчид, салбарын нийт ажилтан, мэргэжлийн байгууллага, хамтран ажилласан олон хүний хөдөлмөр, зүтгэл бий.
- Надад итгэл хүлээлгэж, хамтран ажилласан нийт төрийн албан хаагчид, салбарын ажилтнууд, мэргэжлийн байгууллагууд болон иргэддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
- Шинээр үүрэг хүлээн авч буй сайдад ажлын өндөр амжилт хүсье. Эхлүүлсэн сайн ажлууд үргэлжилж, салбарын хөгжил улам урагшлах болтугай


















































.jpg)







.jpg)


.jpg)









Сэтгэгдэл
Zochin [66.181.161.56] 2026-09-24 14:55:28
А арсайхан бүтэхгүй хөгийн амьтан зайлбал таарна