МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт тус тус бараалхана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулна.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.24] 2026-09-25 11:20:03

Очиж бас юу гуйх нь вэ? Одоо больчихээч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.