АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах мэдэгдлээ Конгресст хүргүүлжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах болно гэж Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа мэдэгдэж байсан бол энэ удаад албан ёсоор гарах мэдэгдлийг Конгресст хүргүүлжээ.
Энэ талаар Ардчилсан намын гишүүн, сенатч Роберт Менендес өөрийн Твиттертээ бичсэн байна.
Тэрбээр “Цар тахлын дэгдэлтийн үед Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч АНУ-ыг ДЭМБ-аас гаргах мэдэгдлийг Конгресст хүргүүллээ. COVID-ийн эсрэг Трампын барьж байгаа хариу арга хэмжээ эмх замбараагүй, уялдаа холбоогүй байна. Энэ шийдвэр АНУ-ын ашиг сонирхлыг ч, америкчуудын амь амьдралыг ч хамгаалахгүй. Америкчууд өвчтэй хэвээрээ, харин Америк ганцаараа үлдэнэ” хэмээн бичжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр Вашингтон ДЭМБ-тай харилцаагаа бүрэн таслах талаар Трамп мэдэгдсэн. Тухайн үед тэрбээр ДЭМБ-ыг Хятадын хяналт дор ажилласан хэмээн буруутгасан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар БНХАУ-ын эрх баригчид болон ДЭМБ-ын удирдлага шинэ коронавирусийн халдвар дэгдэх үед шаардлагатай арга хэмжээ аваагүй гэнэ.
Эх сурвалж: ТАСС
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.