Нагоя башёг Токио хотын сүмогийн ордонд үзэгчидтэй зохион байгуулна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Японы сүмогийн холбооноос энэ долоо хоногт мэдэгдэл хийж, энэ долдугаар сард зохион байгуулагдах нагоя башёг Токио хотын сүмогийн ордонд үзэгчидтэй зохион байгуулахаа зарлалаа.

Тус холбооны зүгээс ирэх долдугаар сарын 19-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд зохион байгуулагдах башёд өдөрт 2500 гаруй үзэгчийг оруулах гэнэ.

Нагоя хотод долдугаар сарын 5-нд зохион байгуулагдах байсан Нагоя башёг цар тахлын улмаас нийслэл Токио хот руу шилжүүлсэн юм. Өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдсан хаврын башё Осака хотын "Эдион арена Осака" ордонд үзэгчгүй зохион байгуулагдаж Хакүхо Шоо 44 дэх түрүүгээ хүртсэн билээ.

Харин тавдугаар сард зохион байгуулагдах байсан нацү башё цар тахлын улмаас цуцлагдсан. Японы сүмогийн холбоо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч, бөхчүүдийг тогтоосон зөвлөмжийн дагуу гадуур явахыг хориглож, өөр дэвжээнд бэлтгэл хийхгүй байхыг анхааруулжээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:55:52

QqFEzp http://pills2sale.com/ levitra nizagara

mongolhun [98.253.226.6] 2020-07-17 05:43:42

helee neegeechee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.