БНСУ-руу хэлний бэлтгэлд суралцуулна гэж 405 сая төгрөг залилжээ

Aдмин / Хууль

"БНСУ руу хэлний бэлтгэлд суралцуулна" гэж иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Тодруулбал, уг хэргийг иргэн "У" үйлдсэн бөгөөд "Yuhak center" гэх фейсбүүк хуудсаар дамжуулан "Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар тавьдаг байжээ. Улмаар 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилсан болох нь тогтоогджээ. Шүүхийн байгууллагаас тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Иймд иргэдийг аливаа мэдээллийг нягталж байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.245] 2023-04-14 19:53:16

Өвөг эцгийнхээ ясыг өндөлзүүлсэн балиар луйварчингийн царайг нь ил болго

Зочин [103.229.120.48] 2023-04-06 22:52:30

монгол улсыг их том ноцтой хэмжээний хохирол хор уршигт хүргэсэн хүмүүсийг хурдан хугацаанд баривчлан зохих шийтгэлийг нь өгөх болсон. иргэдийн тархийг битгий хуурч мэхлэн эдийн засгийн болон оюун санааг нь хуурч хордуулж толгойг нь битгий төөрүүлдүүл. иргэд нь эв найртай,ёс суртахуун,хүмүүжлийн сайн чанаруудтай байж л улс орон хурдан хөгжинэ. тэрнээс биш хоорондоо хэрэлдэж зодолдсоноороо энэ улс хөгжих нь хэцүү.

Зочин [66.181.187.132] 2023-04-05 22:29:25

29-hen hun 405 saya geheer dundjaar 1 ni 10-aas ih saya tugrug ugsun bh yum. Yu bodoj iim ih munguu ugdug humuus ve uneheer genen gehuu teneg gehuu??? Ochson hoinoo l ugnu gedeg bai l daa saihan itgemtgii mongol ahan duus minee

Хохирогч [202.9.46.65] 2023-04-05 20:20:18

Одоо Sorkhon batalgaat orchuulgiin tov нээцэн явж байгаа. Дахиад хүмүүсийг залилахаар явж байгаа

Ддүүү [202.9.46.65] 2023-04-05 20:17:03

Батжаргал овргтой Уянга , Эрдэнэчулуун овогтой Бат-Эрдэнэ , Батсуурь овогтой Пүрэьсүрэн нар хамтарч луйвар хийсэн луйварчид . Үйлийн үр нуруун дээр чинь ирэх болноо


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.