ОХУ-ын уран гулгагчид Монголын талаар юу хэлэв?

Aдмин / Энтертайнмент

ОХУ-ын уран гулгалтын одод, олимп, дэлхийн аваргууд Монголд ирж, "Мөсөн өргөө"-нөө мөрөөдлийг биелүүлж, гайхамшгийг үзүүлэхэд ердөө хагас сарын хугацаа үлдлээ. Монголын Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулах тус шоу ирэх сарын 6, 7-нд "Мөсөн Өргөө"-нд болох юм.

Үнэндээ ОХУ-ын уран гулгалтын одод Монголд үзүүлэх тоглолт хийхээр болсон нь Монголын спортын том үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдоно. Олимп, дэлхийн аваргуудын тоглолтыг амьдаар нь үзэх боломжийг Мөрөөдөл биелүүлэгч "Мөсөн өргөө" бидэнд олгож байгаа. Тэгвэл уригдан ирж, ур чадвараа гайхуулан, мөсөн талбайд гайхамшгийг толилуулах ОХУ-ын уран гулгагчид Монголын талаар юу гэж хэлснийг уншигчдадаа толилуулъя.

Олимпын аварга, залуучуудын дэлхийн аварга, Европын аварга уран гулгагч Камила Валиева Монголд ирэхээр болсон билээ. Тэрбээр “Монголд уран гулгалт эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж байгаад би баяртай байна. Монголын уран гулгагчид удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Middle Asian Daily News”-д ярьжээ.

Мөн 16 настай уран гулгагч бүсгүй “Бидний нөхөрлөл гуйвшгүй байж, бүгд хүчтэй байгаасай гэж би хүсэж байна. Та бүхэнтэй удахгүй Улаанбаатарт уулзъя” гэсэн байна.

ОХУ-ын аварга Софья Акатьева Монголын шоунд оролцох талаараа сэтгүүлчдэд “Монголд хэзээ ч очиж байгаагүй. Ер нь гэрээсээ анх удаа ийм хол явж үзэх гэж байна. Улаанбаатар хот, монгол үзэгчид, "Мөсөн ордон" нь ямархуу болохыг хармаар байна. Их сонирхолтой аялал байх болно. Одоо дасгалжуулагч нартайгаа хамт Монголд үзүүлэх үзүүлбэрээ бэлтгэж байна” гэжээ.

Тус шоунд оролцох нэг тамирчин бол 15 настай Аделия Петросян. Тэр 2022 оны ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт, 2023 оны ОХУ-ын Гран При тэмцээний аварга.

Аделия Петросян Монголд болох шоуны талаар “Монголын шоунд оролцоно шүү гэж надад их эрт хэлсэн. Би сонсоод л баярласан. Монголд огт очиж байгаагүй болохоор шинэ юм үзэх сайхан боломж” хэмээн ярьжээ.

Москвад төрсөн Аделия ганцаарчилсан гулгалтын өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм. Тэрбээр тэмцээнүүд дээр дөрвөлсөн риттбергерийг амжилттай, цэвэр гүйцэтгэдэг. Монгол Улсад ирэх ОХУ-ын алдартай 16 уран гулгагч дунд уран гулгалтын бүжгийн хос, олимп, дэлхийн аварга Никита Кацалапов, Виктория Синицина нар багтаж байгаа. Тэд мөсөн талбайд төдийгүй амьдрал дээр хосууд юм.

Хос хоёр Монголын талаарх сэтгэгдлээ ийн хуваалцжээ.

Н.Кацалапов “Маш их сонирхол татаж байгаа. Монголд битүү дээвэртэй, том супер ордонтой гэсэн. Манай шигшээ баг бүгд уригдсан. Үнэнийг хэлэхэд, бид Монголд хоёр хоног шоу болно гэдгээс өөр зүйл мэдэхгүй байна. Бүгд тус бүр хоёр үзүүлбэр үзүүлнэ. Бас тэнд соёлын аялал, арга хэмжээтэй гэсэн. Хурдан очихсон гэж хүлээж байна. Биднээс хэн нь ч Монголд урьд өмнө очиж байгаагүй байх. Гоё байх болно гэж бодож байна” гэсэн бол В.Синицина “Монгол уул ихтэй. Хонь ихтэй гэж боддог” гэжээ.

2022 оны Бээжингийн олимпын аваргын тааварт орж байсан тэд багийн төрөлд аваргалж чадсан ч бүжгийн хосын төрөлд Францын бүжгийн хосод ялагдан мөнгөн медаль зүүсэн юм.

Бээжингийн олимпоор багийн төрөлд аваргалж, хосын төрөлд хүрэл медалийн эзэд болсон ирээдүйтэй залуу уран гулгагчид болох Оросын уран гулгагч Александр Галлямов, Анастасия Мишина нарын хувьд монголчуудыг гайхшируулахыг хүсэж байгаа гэнэ.

Энэ талаараа 23 настай Александр Галлямов “Mатч ТВ”-д өгсөн ярилцлагадаа, “Бид Улаанбаатарт болох мөсөн шоунд оролцохоор болсон. Настя бид хоёр монголчуудыг гайхшируулахыг хүсэж байна. Би өмнө нь Монголд очиж байгаагүй. Монголын ард түмэн, соёлтой танилцах боломжийг хүлээж байна. Бидэнд үнэхээр сонирхолтой байгаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

У.Ням [202.131.233.11] 2023-04-24 14:31:31

маш гайхамшигтай спорт, үнэн сэтгэлээсээ талархаж байна, зохион байгуулагч нарт амжилт

тогтох [202.21.100.210] 2023-04-24 13:08:59

Энэ муухай сэтгэгдэл бичээд байдаг хүмүүсийг л орк гэдэг байх өөрсдийгөө хэн гээд бодчихсон тэнэгүүд байдаг юм энэ бол боломж сайхан зүйл үзэж нүд, сэтгэл баясах нь

Болдсайхан 14б [202.131.245.34] 2023-04-24 09:34:46

Эзлэн түрэмгийлэгч-US болон EU-ны улс төрийн болон эдийн засгийн хоригт орсон улсын тамирчдыг авч ирж орлого олуулсан гэсэн үндэслэлээр хоригт орох вий дээ. Ядарсан хойд Солонгосын хэдэн гарыг авч ажиллуулж байсан гээд "банга" хүртэж байсан нь саяхан даа.

aa [202.21.99.142] 2023-04-24 08:41:26

SLAVA UKRAINI

зочин [202.9.40.5] 2023-04-24 08:05:28

монууд эргүү зантай шүү ямарч ашиггүй зүйл дээр маргалдаж байхаараа нийтээрээ комнист субботник хийчихээч ,,,,хөдөлмөр хийгээд хөлсөө гаргачихвал ч,,,,,,

Зочин [103.229.120.225] 2023-04-24 04:02:37

Энэ бол Монголчуудын хувьд том боломж шүү. Маш сайхан уран гоё спорт шүү. Бүтэн багаараа ирэх гэж байгаа Орос улсын тамирчдад баярлаж бна. Зохион байгуулагчидад баяр хүргье. Энэ муулаад эргүү юм бичээд байгаа нөхөр битгий тэнэгээ гайхуулж бузарлаад бай. Өмнөөс нь ичиж үхэх нь. Спортын гайхамшиг улс төр хоёрыг бүү хольж хутга.

Зочин [178.165.167.199] 2023-04-23 00:38:22

Huurhii muu orsin gulguurchid delhiigees gologdohooroo mongolig tooh yumdaa

Зочин [175.223.30.35] 2023-04-23 10:06:25

Яагаад??? Дэлхийн одуудыг үзэх ховор боломж олдож байхад чамд таалагдахгүй бол үзэхээ больчих. Эдгээр алдартнууд ирвэл үнэхээр гайхалтай.

Зочин [192.82.71.112] 2023-04-22 22:43:57

Baliar yumnuudyg Mongoldoo urij bdag, daan ch dee

Тэтгэврийн ахмад настан [192.82.85.158] 2023-04-22 13:30:18

Дэлхийн одуудыг монголд оригинал үзнэ гэдэг маш их хувь тавилан шүү. Энэ шоуг зохион байгуулж байгаа хүмүүст баяр хүргэе. Би заавал үзнэ. Хүмүүсээ коммент боловсон бичээрэй.

иргшэн [103.26.195.7] 2023-04-22 13:13:18

боломж,,,, Оросын яргачин Путин дэлхийтэй сөргөлдөх хувийг өс хонзонгоосоо болж өөрийн иргэд тамирчдыг хүсэл мөрөөдөл оргилдп хүрэх бололмжийг хаасан Үүний ачаар Монголд эд ирж байна Тамирчдад буруугшй Гэхдээ Путиныг дагаж далдаганадаг тамирчин байсан этгээдүүд ир бурууу тийш нь чангаадаг Хөгшин одонцорууд нь чгэсэн

Зочин [66.181.161.149] 2023-04-23 00:20:01

Тэ ээ гэхээр ямаа гэдэгээ больчих

Зочин [202.180.219.57] 2023-04-22 21:14:05

xutsdag maxan tolgoi.

Irgen [202.126.90.112] 2023-04-22 11:17:45

Mash Saipan bolomj Tamirchdad amjilt hucie.Orlogo ni bend orohni sonin bish. Delhi in gaihshgiig Uzbek hedeg zol zavshaan.

Зочин [103.57.95.198] 2023-04-22 05:53:26

Орос хүн цаанаа л нэг сайхан харагддаг юм. Бага залуу байхад Улаанбаатар хотыг маань Оросууд чимдэг байв.Одоо бол хятад,солонгос,вьетнам

Зочин [192.82.71.208] 2023-04-22 21:09:17

Сайхан долоодог нөхөр байна даа...чимж байсан гэнэ үү . Цаадуул чинь чамайг юу гэдгийг сонсвол бөөлжих биз

Зочин [202.9.46.34] 2023-04-22 10:02:40

Чимэх нь ч юу вэ. Монголыг монгол л чимнэ.

Зочин [45.117.35.25] 2023-04-21 22:14:39

Наад хогийнгээд байгаа оросууд чинь биднийг японы дайнаасаварч одоогийн энэ амьдралыг бэлэлэсэн юм шүү хүүхэд минь жаахан юм түүх унш

Зочин [202.9.46.107] 2023-04-22 00:43:00

Naad omkhii zonoson ulgeree oortooo yariad avsruuga marsh uye chini negent duusaj.

Зочин [66.181.161.125] 2023-04-21 20:10:07

Юманд ялгаатай, мэдрэмжтэй хандая монголчуудаа. Эцсийн эцэст бид нар хаа хамаагүй улстөрийг спортын хүмүүстэй хольж хутгаж байгаа бол тэнэгээ л харуулж байгаа байдал

Зочин [188.162.254.27] 2023-04-21 18:45:32

Гое!

Туяамандах [86.13.121.138] 2023-04-21 18:26:25

Маш гоё даанч Монголд бахйгүй үе таарах нь ээ. Байсан бол Такс нь хэд бсн ч үзхээр байлаа Маш уран Спорт шүүдээ.Зарим Нэг зохисгүй үг хэллэг бичиж бгаа Хүмүүст хэлхэд Иргэн Хүн буруугүй шүү. Манай Сайхан Оронд ирж Уран гулгалтийн Гайхамшигыг үзүүлэх гэж Өндөр Сэтгэгдэлтэй байгаа Тамирчидын Урамыг бүү хугал.Сайхан Урамтай Гэгээлэг юм үзэж Сонсох Сайхан шүүдээ.

[202.126.88.65] 2023-04-21 18:06:04

Үзнээ дахиад ийм боломж олдохгүй.

Зочин [150.129.141.93] 2023-04-21 18:09:51

чам гуйлгачингуудад мэдээж олдохгүй л дээ

Ж.Янжив [202.55.188.106] 2023-04-21 18:03:17

Онцгой гоё үзүүлбэр үзүүлэх байх .Сэтгэл өндөр байна.Цэнхэр тэнгэрийн орон ,Их МОНГОЛ улсын гал голомтод тавтаа морилогтун . !

Зочин [150.129.141.93] 2023-04-21 18:11:10

оросын алуурчид тонуулчид гуйлгачингууд тавтай морил гэж бгаа юм уу

зочин [192.82.67.188] 2023-04-21 17:48:00

Залуу байхдаа хамгийн их сонирхож тв.р үздэг спорт.Одоо бодитоор нь үзэхнээ. заавал үзэх болно. Зохион байгуулагч нарт маш их баярлалаа. Амжилт хүсье.

Зочин [192.82.71.208] 2023-04-22 21:11:42

Залуу байхдаа купаалниктай хүүхний донтой байж дээ золиг чинь....

почин [202.179.27.68] 2023-04-21 17:08:51

путин ялнааа

Зочин [150.129.141.93] 2023-04-21 18:06:21

иди нахуй со своим путлером ёбаный придурок

ЗОЧИН [192.82.82.191] 2023-04-21 16:56:53

АШИГ ОРЛОГО НЬ ДАЙНЫ САНХҮҮЖИЛТАД ЯВНА ГЭХЭЭР ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ !!!

Зочин [75.195.244.154] 2023-04-21 19:10:36

Ганц танкны ч мөнгө олдох уу. Наад тэнэг бодлоо авч хая.

баяараа [129.146.102.102] 2023-04-21 17:53:57

мал юм даа

үзэгч [59.153.85.254] 2023-04-21 17:10:00

за даа ингэж сургаар яриж бичиж болохгүй шүү манай улсад 2 өдөр тоглолт болно 150,0-50,0 хооронд байгаа завтай бол суудалаа тоолоолд мөнгөөр үржүүлээд бод хэдэн тамирчин ирэх үү түүний цалин хөлс мөн ирэх очих зардал гээд юун дайны санхүүжилт би зтоглолт 2023,05,06 өдрийн 17 цагийн 100,0 тасалбар авсан мөн тамирчинтай зургаа 30,0 авхуулна яагаад сонирхолдоо мөнгө зарж болохгүй гэж би одоо 60 шахаж яваа хүн надад өөрийн урлага спортын тийм мэдрэмж үзэх сонирхол байдагдаа . үзсэн намайг санхүүжүүлэгч гэх үү бүү тэнэгтээрэй

Зочин [192.82.65.78] 2023-04-21 16:54:06

Үзэнээ

Зочин [59.153.113.102] 2023-04-21 16:49:18

Энэ хогийн оросуудыг хэн үзэх вэ дэ

Зочин [59.153.114.83] 2023-04-22 11:30:37

Bilet ni ali ert zaragdaad duussan bna anusiin nuh mini

Зочин [202.9.46.107] 2023-04-22 00:43:32

Mash zov

Зочин [74.96.0.11] 2023-04-22 00:41:35

Mongol orond mini mongoliin ard tvmend mini oldohgvi bolomj shvv ta nar mini ideh hooloon ch hasaj baigaad vzdeg yum shv neg udurch gesen ah dvvgiin soyltoi baigaarai bidnii hamtiin hvch heveeree baigaa shv .zarim mongol bish hvmvvs yu yrih ni hamaagvi ted nar nvdee aniadch yvj bolno uur ni hvreed baij yadaad baival urd zvgrvv haraad alhaj baisanch bolno

Зочин [202.126.90.60] 2023-04-21 18:02:15

Эргүүтчихсэн үхэр бэ чи

Зочин [202.126.89.115] 2023-04-21 17:01:47

Чамаас бусад соёлтой иргэд байгаа


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.