Т.Бадамжунайг дахин нэг сарын хугацаагаар хорино

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны долоодугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.21] 2023-07-06 16:48:05

Хаа сайгүй төлөвлөлтгүй, замбараагүй газар олгож барилгажуулж болдог гэх эх үүсвэрийг энэ нөхөр тавилцсан даа.

Зочин [192.82.73.177] 2023-07-06 05:48:15

Энэ хулгайч соц үед Баянзүрх, 22-ын товчооны авто тээврийн машины хотоос гарах,хот руу орох бүртгэлийг хийдэг ажилтан л байсан. Ардчилал, Зах зээл гэгч рүү ороход хэдийдээ дарга,сайд болчихсон байдаг билээ. Мөн ч дампуу юм монголд их шүү. Энхболд,Сайханбилэг,Энхбаяр,Алтанхуяг гэх мэтүүд Ерөнхий сайд,УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болсон гэхээр үнэхээр дампуу явдал юм шүү.

Зочин [66.181.161.213] 2023-07-05 23:18:44

Мангас Жунай! Чиний хийсэн балаг чинь тэнд хүн хөөдөж байна. Чи яасан их барагддаггүй балагтай муу тийрэн бэ! М.Энхболд, Элбэгдоржтойгоо тэр олон амитаны хохирлыг барагдуул.

зочин [202.9.40.124] 2023-07-05 10:52:06

бусад хулгайчдыг 1ыг бодож 2ыг тунгаатал нь хорьсон шиг хориод даварсан гаруудыг цаазлаад яллаад хаяаач зүгээр л цаг аваад өдөр өнгөрөөсөн байдалд бүү байлгаач ,,,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.