"ХОТОН" ШУВУУНЫ ХОШУУГ ЗАРЖ БОРЛУУЛСАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Aдмин / Хууль

Нэн ховор "Хотон" шувууны хошууг зарж борлуулсан үйлдлийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Экологийн цагдаагийн албаныхан энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр илрүүлжээ.

Тодруулбал, "Хотон" шувууны 62 см урттай хошууг хууль бусаар хадгалж, бусдад худалдан борлуулж байжээ.Тус хэргийг "С", "Б" нар бүлэглэн үйлдсэн байж болзошгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хуульд зааснаар, "...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн ЦУГЛУУЛГА хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, аль эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээжээ.

Монгол Улсад нэн ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнах, худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.87.48] 2023-07-07 10:20:32

мал амьтны гаралтай зүйлсээр хэрэгцээгээ хангах нь балар эртний бүдүүлэг аргашдээ. Техник технологи хөгжсөн өнөө үед адгуусныхаа хөлсийг хусах гэж ингэж амьтан алж байдаг ямар оюуны доройтолд орсон ооркууд вэ

Зочин [66.181.161.84] 2023-07-06 20:04:50

Ховор амьтнийг тэжээж гаршуулж үржүүлж яагаад болохгүй гэж. Харин ч ѳсгѳж үржүүлэх зѳв биздэ. Ямар алж устгаад байгаа биш.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.