Үр тарианы хэлцлийг үргэлжлүүлэхийг Туркийн тал ОХУ-д уриаллаа

Aдмин / Гадаад мэдээ

Хар тэнгисийн үр тарианы санаачилгын үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бий болсон дутагдлуудыг арилгах хэрэгтэй гэж Туркийн тал үзэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Сочи хотноо хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр, үр тарианы хэлэлцээрийг орлох өөр хувилбаруудыг санал болгож байгаа боловч "Хар тэнгисийн үр тарианы санаачилга"-тай адил “талуудын хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой, аюулгүй, байнгын загвар”-ыг бий болгож чадахгүй байна.

Туркийн удирдагч мөн Анкара бүс нутагт бат бөх энх тайван цогцлоох, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах хүчин чармайлтаа эрс шийдэмгийн үргэлжүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэв. ОХУ, Украины хооронд шууд энхийн хэлэлцээг явуулахад Туркийн тал урьдын адил хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа гэдгийг тэрбээр батлав.

Түүнчлэн НҮБ-тай хамтран үр тарианы гэрээтэй холбоотой багц санал бэлтгэснийг мэдээллээ. “Энэхүү шинэ багц нь үйл явцын хүрээнд үр дүнд хүрэх нь гарцаагүй” гэдэгт тэрбээр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Төрийн тэргүүн үр тарианы гэрээг үргэлжлүүлэхийн тулд "Украины тал Оростой хамтарсан алхам хийх тал дээр арга барилаа зөөлрүүлэх хэрэгтэй" гэдгийг нэмж хэлэв. Р.Эрдоган мөн ОХУ, Турк, Катар улсууд боловсруулсан үр тариаг гурил болгон илгээж, Африкийн орнуудыг дэмжих арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ядуу буурай орнуудад 1 сая тонн үр тариа илгээх санал тавьсныг тэмдэглэв. Турк улс энэ санаачилгыг дэмжиж, энэ чиглэлд хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж Р.Эрдоган онцлон тэмдэглэв.

Үр тарианы хэлэлцээрийн тухайд В.Путин, Барууныхан Оросын хөдөө аж ахуйн экспорттой холбоотой хэсгийн хэрэгжилтэд саад хийсэн хэвээр байгаагаас гадна “зөөлнөөр хэлэхэд биднийг хууран мэхэлсэн” гэж мэдэгджээ. Түүнчлэн Украины тал Хар тэнгис дэх хүмүүнлэгийн коридоруудыг "Оросын иргэний цэргийн байгууламжуудад террорист халдлага үйлдэхэд ашигласан бөгөөд үүнийг цаашид тэвчих боломжгүй" гэсэн байна. В.Путин мөн ОХУ гэрээнээс гарсны улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг няцаажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.