Өмнөд Солонгост зорчих Хятадын жуулчдад хөнгөлөлт үзүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Энэ оны эцэс хүртэл Өмнөд Солонгост группээр аялах Хятадын жуулчдыг цахим виз олгох хураамжаас чөлөөлжээ. Энэ нь Хятад улс ийм төрлийн аялалд тавьсан хоригоо зургаан жилийн дараа цуцалсны хариуд Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбарынхан "зочломтгой" зан гаргаж буйн илрэл юм. Мөн янз бүрийн бизнесийн үйлчилгээний төлбөрийг хийхэд “Alipay” зэрэг Хятадад түгээмэл ашигладаг гар утасны аппликейшн ашиглахыг зөвшөөрнө.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ талаар даваа гарагт эдийн засгийн салбарын сайд нарын ээлжит шуурхай хуралдааны үеэр зарлажээ. Энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл Хятадын группээр аялах жуулчдыг 18,000 воны ($13.64) цахим визний хураамжаас чөлөөлнө. Мөн Хятадад визний мэдүүлгийн төвүүдийг шинээр нэмж нээлээ.

Энэ сарын сүүлээс эхлэн Хятадаас ирэх, буцах онгоцны нислэгийн тоо ихээхэн нэмэгдэнэ. Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын цаг тутмын нислэгийн тоог 04.00 -23.00 цагийн хооронд 70-аас 75 болгон нэмэгдүүлэх юм. Дэгү, Бусан хотын нисэх онгоцны буудлын нийслэгийн тоог мөн нэмэгдүүлнэ. Мөн автомашины гатлага усан онгоцны тээврийг сэргээж, жуулчдын аялалын усан онгоцны зогсоолын зөвшөөрлийг шуурхай олгоно.

Үүнээс гадна хятад иргэдийн 80 гаруй хувь нь Alipay, WeChat Pay зэрэг төлбөрийн үйлчилгээг ашигладаг тул энэ аппликейшнийг хүлээн зөвшөөрөх 250,000 орчим бизнес эрхлэгчид голчлон хятадуудын очих дуртай Сөүлийн аялал жуулчлалын бүс болох Мён-дун болон Чежү аралд төвлөрч үйлчилгээ үзүүлнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг жуулчдад нэн даруй автоматаар буцаан олгох боломжтой болгож, энэ хөнгөлөлтийг ирэх сард WeChat Pay, 12 дугаар сараас Union Pay болон Alipay-д суулгана. Хотын төвийн болон нисэх онгоцны буудал, далайн боомтын буух танхимд байрлах татваргүй барааны дэлгүүрүүдэд иргэний үнэмлэхийг баталгаажуулах ухаалаг утасны аппликейшны хэрэглээг өргөжүүлж, Хятадын жуулчдад гадаад паспортгүйгээр татваргүй бараа худалдаж авах боломж олгоно. Татварын буцаан олголт авах худалдан авалтын доод хэмжээг мөн 30,000 воноос 15,000 вон болгон хоёр дахин бууруулсан аж.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.