Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Aдмин / Орон нутаг

2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн шөнө аймгийн Онцгой комисс хуралдсан байна.

Тус хурлаар халдвартай иргэний ойрын хавьтал болох долоон хүний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Зайлшгүй шаардлагатай бол постод асуумж бөглөөд явах боломжтой гэдгийг мэдээллээ.

Тарваган тахлын халдвартай иргэн О-гийн нэгдүгээр хавьтал болох иргэдийн шинжилгээний эцсийн хариу өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн цагаар 18:00 цагт гарна гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.