Завхан аймгийн улсын чанартай авто зам, автотээвэр, төлбөр авах цэгүүдэд шалгалт хийж, албан шаардлага өглөө

Aдмин / Орон нутаг

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, Авто замын бодлого зохицуулалтын газрын холбогдох албаныхан Завхан аймгийн авто зам, төлбөр авах цэг, автотээврийн төвүүдэд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Авто замын чиглэлээр: Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх Улаангом-Сонгино-Нөмрөг чиглэлийн 120 км, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 222.3 км, Мөрөн-Улиастай чиглэлийн 152.5 км, Улиастай-Алтай чиглэлийн 118.5 км замын ганцын давааны 22 км хайрган хучилттай авто зам, Улиастай-Сархайрхан-Мянгад чиглэлийн замын нисэх буудал хүртэлх 29.7 км хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалтын ажилд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө.

Улиастай-Сархайрхан-Мянгад чиглэлийн замын нисэх буудал хүртэлх эхний 29.7 км хатуу хучилттай авто замын ашиглалт болон Отгонтэнгэр нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас, явгалах зам болон перроны нөхцөл байдалтай танилцаж, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн замын Загастайн давааны ашиглалт, нөхцөл байдалд хамтарсан үзлэг шалгалт хийлээ.

Авто тээврийн чиглэлээр: Завхан аймгийн Автотээврийн төв болон Зорчигч тээврийн "Жавхлант Хийморь Хоршоо", "Гранд Автобус" ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь илэрсэн зөрчил, дутагдлыг арилгатал түр зогсоож, улсын ахлах байцаагчийн акт үйлдэж, холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтанд тус тус хүргүүлэв.

Төлбөр авах цэгийн гүйцэтгэл: Завхан аймаг Их-Уул ТАЦ 2023 оны төлөвлөгөөний биелэлт 63 хувь, Архангай аймаг Тариат ТАЦ-ийнх 46.5 хувь, Архангай аймаг Ганц мод ТАЦ 69.3 хувьтай, Өвөрхангай аймаг Хархорин ТАЦ 60.8 хувийн биелэлттэй байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.