Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!

Aдмин / Хууль

Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой. Тийм мэдээлэл энд тэнд дуулдах болов. Учир нь Н.Удаанжаргал нүүрсний хэмээх хэргийн гол гэрч, холбогдогч болж таараад байгаа аж. Томоохон бүх асуудал дээр хэлсэнчлэн түүн дээр очоод гацчихаад байгаа гэнэ.

Гэтэл тэр өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн улсаар дамжаад хамгийн сүүлд Малайзад дуулдаад сураг алдарсан. Байгаа газар нь тогтоогдсон ч авчирч чадахгүй удаад байгаа нь олны анхаарлыг татаад байсан юм. Тэр бүү хэл, сүүлдээ “Сингапур, Малайзын хооронд нисээд байдаг” гэх мэдээлэл ч яригдах болоод байгаа юм.

Тиймээс ойрын хугацаанд 5Ш ажиллагааг эрчимжүүлж Н.Удаанжаргалыг авчирч нүүрсний хэргийг гацаанаас гаргахаар ажиллаж эхэлжээ. Дашрамд, энэ нь ЦЕГ-ын шинэ даргын эхний томоохон ажил болох бололтой. Ер нь бол Засгийн газрын 5Ш ажиллагааны хамгийн “сонирхол” татдаг нь “Шувуу” ажиллагаа байдаг. Энэ ажиллагааны гол хүн нь ЦЕГ-ын дарга аж. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудаас “шувуу” авчрах гол хэлцлийг хийдэг субьект нь юм байна. Тиймээс ойрын үед Н.Удаанжаргалыг авчирч, нүүрсний хэрэг “ноцож” мэдэхээр болжээ.

Түүнчлэн зөвхөн Н.Удаанжаргал гэлтгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжиж байсан “Тавантолгой түлш” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ч нүүрсний асуудалтай холбогдож болзошгүй болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.138] 2023-09-25 10:28:19

Бууны нохой

Хамаг монгол [124.158.66.145] 2023-09-20 13:35:32

Төр солигдож аврагдана гэж бодож тэнэгтэх хэрэггүй дээ, удаанжаргалаа. Шаасан мөнгөө хадгалж үлдэнэ гэвэл үлгэр болно. Хэн ч гарсан чи яллагдах болно. Нутгаасаа зугатана гэдэг би хулгайч гэдгээ нотолсон явдал мөн.

Роберт [45.154.108.18] 2023-09-19 02:19:53

Энэ улс хэдхэн хүн хулгай хийж ямар хариуцлага хүлээхгүй явдаг тодорхой бүлэг хүмүүс бий болчихсон. Хууль гэж байдагч тэр нь зөвхөн эрх мэдэлгүй мөнгөгүй хүнд л үйлчилдэг! Энэ бол улс сүйрч байгаагийн хамгийн тод илрэл.

Зочин [139.5.219.25] 2023-09-18 17:12:13

Удаанжаргалаа авчраач ээ

Зочин [66.181.160.6] 2023-09-18 13:46:13

Ганхуяг аа ! чамайг том дарга А нар чинь хамгаалж чадахаасаа өнгөрсөн. Одоо илчил!

Расс [66.181.160.6] 2023-09-18 13:42:17

Шударга шуурхай, эх орон, ард түмэнд хэрэгтэйгээр хурдан түргэн шийдвэрлээсэй.!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.