Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж эхэлжээ

Aдмин / Улстөр

Өнгөрөгч баасан гарагт НИТХ-аар Хотын даргын асуудлыг хэлэлцэж, ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг олонх дэмжиж, улмаар Ерөнхий сайд батламжилсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг томилсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилох яриа олны дунд гарч байгаа бөгөөд түүний оронд Д.Хосбаярыг томилжээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргал нарыг тус тус томилсон байна. Д.Отгонжаргал нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Сонирхуулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон Л.Хосбаяр нь 2018 онд Улсын Их Хурлын Тамгын Газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос ХЗДХ-ийн яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Түүний АТГ-т гаргасан 2022 оны ХОМ-ийг танилцуулбал,

  • Өөрийн орлого: 40.7 сая
  • Гэр бүлийн орлого: 140 сая
  • Орон сууц: 800 саяын үнэ бүхий 1
  • Автомашин: 152 саяын Lexus, RX 330- 1
  • Газар: 75 сая
  • Зээл: 700 сая
  • Компани: УҮҮО ХХК-ийн 7%, Хоум Инновэйшн ХХК-ийн 49%-ийг эзэмшдэг байна.

Эх сурвалж: Eagle.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.190] 2023-10-23 06:06:44

Харжил байхаас даа удахгүй дүн тавинаа

Иргэн [202.55.188.126] 2023-10-22 20:26:40

Мэргэжлийн баг бүрдүүлэх байх гэж бодсон чинь, бас л авилгачид, хулгайчидтай тэмцэх баг юм уу хаашаа юм, хуульч, цагдаа магдаа л байх шив, ёстой булай хог шаарууд юм аа

Урнаа [202.126.90.42] 2023-10-22 15:34:43

Баг бүрдүүлнээ гэдэг ойлгомжтой авилгал,хууль бус үйлдэл хийнээ гэсэн үг

Оюуна [103.41.93.232] 2023-10-22 12:27:38

Томилогдсон дарга нарын боловсрол, мэргэжил нь юу бол туршлага

ЗОЧИН [103.212.116.191] 2023-10-19 06:20:54

ЭНЭ ТОМИЛГООНУУД БОЛ ӨӨРТЭЙ НЬ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ДАГУУЛУУД ЮМ БНА. АСАР ИХ МӨНГӨНИЙ УУТНЫ АМАН ДЭЭР ХҮЧЭЭ НЭГТГЭЭД СУУЦГААЖ БНА ДАА. УДАХГҮЙ ТАР НЬ ТАНИГДАНА БИЗЭЭ. ТОМ ХУЛГАЙЧИД БОЛ ЯАГААД Ч ТЭСЭХГҮЙ ТЭР УУТАНД ГАРАА ДҮРНЭ ШҮҮ. ХАРЖ Л БАЙЯ.

ЗОЧИН [124.158.68.55] 2023-10-18 16:49:18

Ийм их өртэй хүнийг төрийн албанд тавьж болж байгаа юм уу

Зочин [202.55.188.94] 2023-10-18 18:12:23

Өрийг нь харвал ч одоо төлж байгаа эх үүсвэрийг нь тодруулах хэрэгтэй юм байна даа.

Hosbayaer [202.55.188.35] 2023-10-18 09:13:10

Yaj hurungulsun pizda be orlogo ni terbumbaar urjeed buuh nee

Зочин [202.126.90.122] 2023-10-17 12:53:16

НТГД,-аар мэргэжлийн хүн олдохгүй юм байх даа, Цагдаа байх даа яах вэ дээ..

Зочин [66.181.183.111] 2023-10-17 07:46:20

Цагдаагийн илүүдэл ийм их байдаг юмуу? Бүх байгууллагын удирдлага цагдаа нөхдүүд нөгөө Энхбаярын хэлдэгээр мэрэгшсэн хулгайч нар л очиж дээ.

Зочин [76.64.122.179] 2023-10-16 23:01:12

hehe zaabal tsagdaagiin hun niitiin teeveeiin gazariin darga bh duremtei yum uu yagaad be

Зочин [59.153.115.179] 2023-10-16 13:43:09

удахгүй баяжнадаа баяжна дараа нь тэгээд асуудалд орнодоо орно

Зочин [66.181.190.88] 2023-10-17 09:32:58

Yag unen

Зочин [202.179.24.237] 2023-10-16 13:42:40

Uuriin orlogo gehiin yu hiideg tembuu ve


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.