Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна

Aдмин / Боловсрол

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд www.eec.mn цахим хаягаар хүлээн авна.

Дүйцүүлэх шалгалтууд:

  • Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  • AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг www.eec.mn хаягаар ЭЕШ цэсний Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв


Сэтгэгдэл

Zochin [66.181.183.226] 2023-10-24 19:58:29

Хөөш сургуулиудийн урлагын үзлэг гэж хогоо болиулаачээ ядаж хол гэртэй хүүхдүүдээ чөлөөлөөч мэдрэл муутай новшнуудаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.