АМЬ НАСНААС ҮНЭТЭЙ МАЛ ХӨРӨНГӨ ГЭЖ ҮГҮЙ. СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ СЭРЭМЖИЛДЭГ БОЛЪЁ !!!

Aдмин / Нүүр

“Цаг агаарын аюултай үзэгдэл болно. Малаа аль болох ойр бэлчээж гэр орондоо бага насны хүүхэд харгалзах хүнгүй орхиж болохгүй, цаг агаарын таагүй нөхцөл байдал төдий хугацаанд үргэлжлэх төлөвтэйг анхаарна уу” гэдэг мэдээлэл анхааруулгыг холбогдох байгууллагууд ямагт сэрэмжлүүлсээр байдаг.

Гэтэл малчид тэнгэр муудаж цаг агаарын байдал хүндрэх үеэр мал ахуйдаа явж байгаад, төөрч осгох тэр ч бүү хэл амь насаа алддаг харамсалтай тохиолдол гарсаар байна.

Аливаад ул суурьтай, анхаарал болгоомжтой хандах бололцоо хүн бүрд бий. Гэтэл ахуйн малчны аж амьдрал онцлогоосоо шалтгаалах нь олонтоо ч цаг агаарын байдалд тохируулан мал маллагааны горимоо зохицуулдаг байх зайлшгүй шаардлага тулгарсаар иржээ. Өдөр ирэх тусам техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад цаг агаарын мэдээ, аюулт үзэгдлийг сэрэмжлүүлж, мэргэжлийн байгууллагуудын анхааруулга мессеж иргэн бүрд хүрэх болсон.

Ийм үед асуудалд няхуур, ул суурьтай хандаж, цаг агаарын хүндрэлтэй цаг мөчлөгийг даван туулах арга ухаанаа гаргацгааж, мал маллагаандаа бодлогодоо онцгой нөхцөлийн горимыг дагаж мөрдөхийг өнгөрсөн өдрүүд дэх харамсалтай хэргүүдийн зарим баримтууд бэлхэн харуулж байна.

Амь наснаас илүү мал, хөрөнгө гэж үгүй. Цаг агаарын төлөв байдал эрс хүйтэрч, цасан бүрхүүл тогтсон өнөө үед мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байгаа мэдээ, мэдээллийг байнга чих тавин сонсож, ажил амьдралдаа мөрдлөг болгох нь зүйтэй.

Хэдий мал хөрөнгө хүний амьдралд чухал боловч цасан шуурганаар уруудсан малынхаа хойноос малчин хүн улайран хөөцөлдөж болохгүйн учир бол эрдэнэт хүний алтан амь юу юунаас чухалд оршино. Хэдий малчин ард түмний ахуй амьдрал цаг наргүй, амаргүй хөдөлмөрлөдөг онцлогтой ч цаг агаарын урьдчилсан мэдээгээ сайтар сонсож онцгой чиг үүргийн байгууллагуудын сэрэмжлүүлгийг тоохгүй, анзаардаггүй байдалдаа дүгнэлт хийх цаг болжээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.9.47.8] 2023-12-04 08:57:49

ҮХТЭЛ ҮР ҮГҮЙРТЭЛ МАЛ ГЭЖ МОНГОЛЧУУД СУРГАСАН ДЭЭХЭН ДЭЭ ҮСТЭЙ ДЭЭЛ ЭСГИЙ ГУТАЛ ҮНЭГЭН МАЛГАЙ ӨМСДАГ БАЙЛАА ЗУУН ДАВХАР ДААВУУНААС ЗУДЫН ТУРСАГА ДЭЭР ГЭДЭГ БАЙСАН ТӨӨ ҮСТЭЙ АЗАРГАН НЭХИЙ ДЭЭЛТЭЙ ӨВӨӨ МААНЬ ЖИН ТЭЭДЭГ БАЙСАН ЦАСАН ДЭЭР УНТАХАД ДААРДАГҮЙ БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГСАН

Орчин үеийн бэлтгэл, хангамж шаал өөр болждээ. [66.181.160.99] 2023-11-29 11:42:01

ХУВИЙН малтай болчихсон юм чинь түүнийхээ төлөө ҮХЭН ХАТАН явна ш дээ. Харин мачдын хувийн бэлтгэл нь ямаршүү байдаг юмб? Дулаан хувцас, гутал, тээврийн хэрэгсэл/мал нь манай цаг уурт ТОХИРОХГҮЙ гуриа болсон байхдаа. Хуучны дах дэхтий авч байснаас мөнгөөрөө мотоцикл, зурагт, угаалгын машин авах нь ИЛҮҮ ЧУХАЛ болждээ.

хүннү [202.55.188.109] 2023-11-29 11:32:04

Малчидын амьдралын эх үүсвэр нь мал хөрөнгө. Энэ нь байхгүй бол тэдэнд амьдрах нөхцөл үгүй. Тиймээс тэд амь насаа эрэсдүүлэн байж малынхаа араас яваад байна. Тэдний гол алдаа нь орчин үеийн техник технологид найдаж уламжлалт мал малалгаагаа мартсан. Дэндүү залхуу болсон. Бэлэнчлэх хандлага нь асар их болсон. Цаг агаарын урдчилан сэргийлэх мэдээг ойшоож үздэггүй, хэнэггүй байдлаасаа болж амь насаа алдхад хүрээд байна.

Зочин [203.17.23.197] 2023-11-29 10:58:29

Морь , тэмээгээ унаад нэхий дээл, нэхий өмд,үнэгэн лоовуузаа өмсөөд явахад ямар ч хүйтэн шуурганд хөлдөж үхэхгүй харин чхалууцнана. Одоо бол хятад куртек , хужаа гутал өмсөөд хужаа мотоцикл унаад явахаар чинь дулаан хадгалж чадахгүй хайрч хөлдөөгөөд осгож үхэхээс өөр замгүй шүү дээ

хүннү [202.55.188.109] 2023-11-29 11:22:53

Монголын уламжлал мал аж ахуйн сонгодог малалгаа юм даа. Тэр үед малынхаа араас явдаг ойлголт байсангүй. Монголчууд өглөө босоод л өдрийхөө цаг агаарыг шинждэг байсан. Тиймээс малаа хол явуулдаггүй байсан.

зочин [66.181.181.164] 2023-11-29 10:00:01

Соц нийгмийг мөнч үзэн ядах юм тэр үед бүх юм шудрага эзэнтэй луйвар хулгайг мэддэггүй өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн цаг агаарын үзэгдлийг мэдэрдэг малч удам нэгдэл сангийн аж ахуйн удирдлага хүн ардынхаа аюулгүй байдлыг хамгаалдаг санаа тавьдаг цаг үе байсан

Зочин [64.119.29.2] 2023-11-29 09:36:43

Социализмын үед цаг агаарын мэдээ одоогийнх шиг цаг нартайгаа нарийн гарч олон сувгаар хүнд хүрэх боломж хязгаарлагдмал байсан. Малчны хотонд радио ч байхгүй үед малчид улсын малыг хорогдуулаад, өөрсдөө үхээд төөрөөд байсан юм байдаг ч юм уу. Тэнгэр, байгалийн хэлийг уншдаг, өөрсдөө урьдчилан сэргйлдэг, зовлон бэрхшээл туулдаг, ял хүртэл эдэлдэг байсан биз дээ. Одоогийн малчиддаа их учир байгаа шүү. Малынхаа баасыг /аргал, хөрзөн/ хүртэл зарна. бүх ашиг малчных. нэг ч татвар төлөхгүй. Бүхнийг хүний төлөө юм шиг төрд ялархаад суучихна. Ямар нэг татвар төлөхгүй, нийгмийн даатгалаа хөнгөлүүлнэ, Эрт тэтгэвэрт гарна, ган зуд зүй бус хорогдлын хохирлыг төрөөр төлүүлнэ гэх мэт хөнгөлөлт давуу эрх л шаардаад зун намрын сардаа сайхан найрлаад л байна. Хашаа саравчаа ч засч сэлбэхгүй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.