454 мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Сүхбаатар аймгийн таван сумын нутаг дэвсгэрийг дамнасан, олон удаагийн үйлдэлт малын хулгайн хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Эрдэнэцагаан, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 2021 оны тавдугаар сараас 2023 оны есдүгээр сарын хооронд иргэдийн 33 адуу, найман үхэр, 344 хонь, 11 ямаа нийт 454 малыг 31 удаагийн үйлдлээр хулгайлсан гурван бүлэг 13 холбогдогчтой 31 хэргийг илрүүлжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мал хулгайлах гэмт хэргийн арга улам нарийсаж, бүлэг зохион байгуулалтад орохын зэрэгцээ нэг хэсэг нь тухайн айлаа, хөрш саахалтыг нь нөгөө хэсэг нь бэлчээр нутаг ус, хашаа хороог нь судлан тандаж, мэдээллээ солилцож гэмт хэрэг үйлдэх өдрөө товлодог. Малыг амьдаар нь болон нядалж зөөвөрлөн Хэнтий, Дорнод аймгийн ченж нарт худалдах тохиолдлууд ажиглагдаж байна.

Тиймээс иргэд, малчид малаа байнгын хараа хяналттай байлгах шаардлагатай. Мөн цагдаагийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдөн, сэжигтэй хүн болон техник хэрэгслийн хөдөлгөөний талаарх мэдээллээ өгч солилцох хэрэгтэй гэдгийг Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цэвээн-Очир хэллээ.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Мал мах-2023 хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутаг дэсвгэрт есөн постыг гарган ажиллуулсаны үр дүнд энэ төрлийн хоёр хэргийг газар дээр нь илрүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2023-12-03 00:43:04

edniig neg deed hemjeegeer ni siitgedeggyi yum baih daa.................

Зочин [203.98.76.249] 2023-12-01 11:23:13

хулгай хийсэн нь үнэн юм бол царайг нь харуул. тэднийг хаа ясангазарт нь сэргийлж малаа алдахгүй болно

Zochin [59.153.86.80] 2023-11-30 18:19:34

Naaduul chin zowohgui mungu olood bga ym da,hoiton dahiad uu


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.