Хүрэн баавгайн толгой, саврыг тээвэрлэж байсан этгээдийн машиныг хураажээ

Aдмин / Хууль

Иргэн Д, С нар бүлэглэн ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор Д-ийн эзэмшлийн 00-0* УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж, тээвэрлэжээ. Уг хэрэгт прокуророос иргэн Д, С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. “Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгай, түүний түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн шүүгдэгч Д, С нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэв


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.156] 2023-12-01 17:47:16

Маш зөв хатуу яллах хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.