Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж, анхаарах асуудлаар үүрэг өглөө

Aдмин / Хууль

Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. /Энд дарж үзнэ үү/

Тус ажлын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн, дүнг Нийслэлийн прокурорын газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж, анхаарах асуудлаар үүрэг өглөө.

Тодруулбал, цагдан хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн танилцахад хүний эрхийн болоод холбогдох хууль тогтоомжийн зөрчил гараагүй боловч албан хэрэг хөтлөлттэй холбоотой анхаарах асуудлууд илэрсэн байна.

Тухайлбал, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд баримт, материалын бүрдлийг хангаагүй, сэтгэл зүйн дүгнэлт, тодорхойлолт, хувийн хэргийн шилжилт, хөдөлгөөнийг дутуу хийсэн зэрэг зөрчил тогтоогджээ. Тиймээс энэ талаар анхааруулж, хүний эрхийг дээдэлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгон, биелэлттэй эргэн танилцахаар болсон байна.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл

Иргэн [59.153.114.248] 2023-12-13 07:41:18

Гэмт хэрэгтэй хуулиар эрхээ хасуулдаг бус уу?

Зочин [202.126.88.186] 2023-12-12 02:17:41

Гэмт хэрэгтнүүдийг хүний тооноос хасах хэрэгтэй. Юун эрх мэрх. Хүний эрх зөрчсөн , амьтны нялх үрийг алчаад хүчиндээд байгаа нөхдүүдэд бас эрх байнаа. Тэр хүний эрхийхэн хүний эрх зөрчөөгүй хүмүүсээ л сайн хамгаалах хэрэгтэй.

Зочин [202.126.89.70] 2023-12-11 22:31:50

Хүн үхүүлэнэ гэсэн ойлголт байхгүй шүү.Хүн хохироох асуудал гаргахгүй шүү.Хүний эрх зорчиж олон хоног сараар хорьж байгааг олж илрүүл.Хүний эрхийн комиссын дарга яаж ажиллахыг харья л даа

Зочин [202.126.88.186] 2023-12-12 02:11:11

Хүний эрх зөрчиж алж хүчиндэж дээрэмдэж залилсан хулгайлсан хүмүүс тэнд байгаа. Үххээ хүрвэл наранд ч өдөрт өч дөчнөөнөөрөө үхэж байна. Мөнх амьдрал өгдөг газар уу энэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.