Улсын дугаар нь тодорхойгүй, хүн мөргөөд зугтсан жолоочийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Улсын дугааргүй суудлын автомашинтай жолооч явган зорчигчийг мөргөөд зугтаасан хэрэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 20:55 БГД-ийн 11-р хороо, Гурван гал эмнэлгийн туслах зам дээр улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин хүн мөргөчихөөд зугтаачихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч эрэн сурвалжлалтын ажлыг шуурхай зохион байгуулж холбогдогчийг олж тогтоосон.

Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75%-согтолттой замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй асуудлыг шалгаж байна.

Ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байхыг тус байгууллагаас анхаарууллаа. Мөн явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.