Ховд-Улаангом чиглэлийн авто замаар зорчихгүй байхыг зөвлөж байна

Aдмин / Орон нутаг

"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас 2024 оны 02-р сарын 22-ны өдрийн 02:45 цагийн байдлаарх авто замын нөхцөл байдлын мэдээ хүргэж байна. “Ховд АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн 21-23 дахь км буюу Ховд аймгийн Буянт сумын төвөөр дайрах хэсгээр халиа тошин үүсэж хамгаалалтын даланг даван зорчих хэсэг, хөвөө даван урсаж байна.

Иймд тус чиглэлд зорчиж буй иргэд, жолоочид, тээвэрчид та бүхнийг хариу арга хэмжээ авч дуустал зорчихгүй байхыг "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл

зочин [66.181.183.221] 2024-02-22 15:37:54

Буянт гол хальж байна аа Машин явж болохгүйнээ Хурдан морь уралдаж болдог хэцүү байна аа Болормаа даргаа

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.