Х.Нямбаатар: Улаанбаатарт метро баривал ашигтай байх тооцоо гарсан

Aдмин / Улстөр

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар метротой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, тэрээр: "Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!

Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй.

Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

Jica-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеээ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө.

Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана." гэсэн байна.


Сэтгэгдэл

Ганц өнөөдрийн даргын амаар шийдэхгүй ш дээ. [66.181.160.42] 2024-02-27 15:21:37

Ард нийтийн САНАЛ АСУУЛГА хийгээч ээ. Энэ чинь ганц Нямбаатар даргын үеийн асуудал биш, Цаашдаа нийслэлийн 4-5 засаг даргын үед баригдаж дуусах байх. Иймд үүнийг тогтвортой, баталгаатай шийдэхийн тулд асуудлыг ОЛОН НИЙТИЙН санал асуулгын дагуу шийдэж, АРД ТҮМЭН нэг мөр ингэж шийдвэрлэсэн гэж нотлох хэрэгтэй.

Тооцоо [202.21.127.186] 2024-02-27 10:39:32

Тооцоог нь нээлттэй тавьж болох уу, шалгамаар байна. ММCG шиг хулхины газруудаар хийлгэсэн байх вий дээ.

[203.98.76.249] 2024-02-27 10:26:09

ХУЦАА ............................ АШИГТАЙ БАЙХ АРГА БАЙХГҮЙГ ХҮН БҮР ЗЭРЭГ ЗЭРЭГ ХЭЛНЭ.

Зочин [103.140.10.201] 2024-02-27 09:53:23

Метро яах вэ? Эхлээд цаана чинь шар усны үер эхэллээ. Авилага хорооллын далан шахаж барьсан 2 барилгыг нураагаад зөөхгүй бол дулаарч б.а үерийн аюул нийслэлд хүндэрдэг биз дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.