Бүлэг зохион байгуулалтад орж, ашигт малтмал олборлосон этгээдүүдийг дрон ашиглан илрүүлжээ

Aдмин / Хууль

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулжээ.

Тус хяналтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт болох “35-ын ам”, “Их алт”, “Хэрээн гол” гэх газруудын таван байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлсэн байна.

Улмаар байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан долоон экскаватор, алт угаах дөрвөн төхөөрөмж, зил 131 автомашин нэгийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн дээрх тосгоны төвөөс 85 км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил болсныг мэдээлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.


Сэтгэгдэл

ONZGOI, [139.5.219.212] 2024-03-06 13:12:53

EZENGYI,ULAABAATAR,XOTOOS,AIL,UXAJ,TABILGAJ,MASHIN,BIZA,KART,MASHIN,XURDLUULJ,ABJIRDAG,ROKINXIP,POP,DUUJINSAXALTAI,DURAK,X,TYZ,XOSHIN,SHOGIN,JYJIGJID,NIJ,MASHIN,ABJIRDAG,BAIJEE,XAMT,MASHINTAI,DABXIAD,BAIDAG,XYYXEN,N,SYNJINGRAND,ZOJID,BUUDAL.ZXIRAL.OIUNTYLXYYR,GEDEG,SAXALTAI,JAALIN,TORSON,EEJ.N,BAIDGIG,GABIAT,JYJIGJIN,ZERENDABGA,MEDDEG,BAINA,ZAGDAAGIN,AJILTNUUD,ARAI,XIJ,OTOLTOND,ORUULJ,ZOGSOOSON,BAINA,XARIN,MARSHL.L.D,ERDENEBAT,SYNJINGRAND,ZOJID,BUUDALIN,ERONXI,ZAXIRAL.BAIJEE,

H [202.55.188.40] 2024-03-05 22:08:34

Болж.муу хулгайчууд одоо дээр нь ял өг

ONZGOI, [139.5.219.212] 2024-03-05 17:44:31

ZURAAJ,X,ENXTYBSHIN,TALIGAJIN.DYY,ENXTOR,KINOND,TOGLOX,NERER,USA,JYJIGJIN,JORJ,KULANI,AMIND,XYRJ,MONGOL.ULSIN,NUTAGT,BAISAN,GEREES,N,IX,XEMJEENI,DOLARIG,XULGAILJ,ERONXILOGJ,BAGABANDIN,GEREES,N,YET,EDLELYYDIG,XULGAILJ.ZUGTSAN,ALUURJIN,TEREER,OMDOON,SHUBTLAAD,DAMBADARJAA,XIDIN,ZYYN,XOID,UULIN,ARI,ARIN,UULAN,DEER,ZASAN,DEER,XEBTEED,XULGANI,NYXEN,XEBTEED,DUR,XYSLEEN,XANGAAD,BAIDAG,MONGTEI,XOLBOOTOI,XULGANI,NYXNI,DOTOR,N,DOOR,,N,XULGAAJUUD,BAIJEE,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.