СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд машин хулгайлж, мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоожээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа явуулахад дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг тогтоожээ.

Хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл

Zochin [202.9.46.209] 2024-03-08 10:38:30

Busdiig duuriaj,heregt durlan gants neg yzsen bol tgel haya! Yr dagavar,hor urshig bygdiig ni sain medej bga,negent dontoh l yum bol uuruu garch chadahgyi , tgel novsh blno. Neg l medehed biegyi , hend ch hereggyi hogiin urgamal bolood gantshan olddog saihan zaluu nas,amidralaa yreed duustsan nohoin yhleer yheed l tugsunu

Зочин [203.98.76.249] 2024-03-07 15:05:54

одоо наад жижиг чөтгөрүүдээ алж устга.

Зочин [66.181.167.2] 2024-03-07 16:12:40

Fs neesee ingej bichij chadahgui baij aalz chin.

ONZGOI [103.212.116.244] 2024-03-07 10:12:51

MARSHLSMS,L,D,ERDENEBATIN,EXNER,UUGANAARUU,26102,UTSAAR,OORIGOON,GENERAL,GEED,BAINA,IANA,GEB,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.