Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Aдмин / Нүүр

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын хойд болон зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.


2024 оны 03-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Өглөөдөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2024 оны 03 дугаар сарын 17-ноос 2024 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.