Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг зогсоохоор болжээ

Aдмин / Нийгэм

Усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хотын дарга ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзжээ. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна.

Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг.

Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” гэв.

зураг

Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэх аж. Тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Нямбаа [202.126.90.114] 2024-03-19 10:56:49

МАШ ЗӨВ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НЬ ХҮРТЭЛ НЯМДАВАА ГЭХ ХЯТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ЭРЛИЙЗ НӨХРИЙН ГАРТ ГЭХЭЭР ИХ Л СОНИН

Оригол [66.181.185.39] 2024-03-18 09:13:48

Үнэн сэтгэлээсээ энэ хотын болохгүй юмыг зөв болгочих юмсан гэёэн сэтгэлээр хандаж ыайгаа тэгээд хийж яваа танд баярлалаа. Амжилт. Хог новш баас шээстэй нь хүртэл хутгалдаад явж ыайгаа хүн урьд өмнө нь байгаагүй хойшид ч гарахгүй биз. Эрүүл энхийг хүсье. Бшү шөнтараарай

4рэөсин [202.126.90.62] 2024-03-17 13:02:56

МАНАНгийнхан чадахуу. Харж л байя

Лаөсрл [103.57.95.198] 2024-03-17 09:14:13

АЖЛАА МЭДДЭГ ХИЙДЭГ ХЭЛДЭГ ГАНЦ ХҮНТЭЙ БОЛЛОО АШГҮЙ ГЭЖ ЭХ ОРНОО ШУНАЛААРАА СҮЙТГЭХ БИШ СЭТГЭЛЭЭРЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ХҮН БОЛ НЯМБААТАР МӨН ДАХИН ДАХИН СОНГОНО ДЭМЖНЭ

Зочин [139.5.216.202] 2024-03-17 17:33:10

тийм шүү.дэмжиж байна

газрын наймаачинаас төлбөр авах хэрэгтэй [139.5.218.49] 2024-03-17 08:15:50

Анх удаа улаабаатарчууд хотоо гэсэн сэтгэлтэй даргатай болжээ. М. Энхболд мэтийн дарга нарын гайгаар сургууль,эмнэлэг, цэцэрлэгүүд газраа алдсан. Хороололуудыг сургуульгүй, цэцэрлэггүй барьдаг болсон. ХОТ төлөвлөгөөгүй, зөвхөн дарганцаруудын баяжих эх үүсвэр л болж байлаа. Нэгэнт бүгдийг буулгах боломжгүй учраас адаглаад хууль зөрчсөн хороолол бүрт зах зээлийн газрын үнэлгээ хийж хууль зөрчсөн үйлдэл бүрээс төлбөр авах нь зөв. ТЭР мөнгөө хотын хөгжилд зарцуулая

ЗОЧИН [59.153.114.216] 2024-03-16 20:50:37

1.СТАДИОНЫ ХУВЬ ЭЗЭМШЛИЙГ ТУЗ ТОГТООХ ЁСОН БАЙХГҮЙ. ИЙМЭЭС ХУВЬ УЗЭМШЛИЙГ ХУУЧНААР НЬ БОЛГО 2.НЯМДАВАА ГЭХ УЛААН ЛУЙВАРЧНЫ СТАДИОНЫ ОЙРОЛЦООХ ГАЗАР ЗАРСАН МӨНГӨ, ЗОГСООЛ МЭТ ЛУЙВРЫН БҮХ МӨНГИЙГ ЭНЭ ЛУЙВАРЧНААС НЭХЭМЖЛЭН ХОТ АВ 3. ОДОО БАРИГДАЖ БУЙ НААД ӨНДӨР БАРИЛГЫГ БУУЛГУУЛЖ ХОТ ГАЗРАА АВ 4.ЛУЙВАРЧИН НЯМДАВААД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦ. ӨӨРӨӨР НААД НЯМДАВАА ГЭХ ЛУЙВАРЧИНТАЙ ЧИНЬ ЯРИХ ЮМ ОГТ БАЙХГҮЙ.

Зочин [103.57.95.198] 2024-03-17 09:15:20

Хуцдаг Хужаа чи Монголоос зайлж далд ор

ЗОЧИН [202.55.188.106] 2024-03-16 23:51:39

ЭНЭ БОЛ НЯМДАВАА ГЭДЭГ ХҮНДЭЭ БИШ ХУУЛИНДАА БГАА ЮМ ШИГ БНА ӨӨ! УЧИР НЬ ЭНЭ ХҮН ЭРГҮҮ ТЭНЭГ БИШ Л БОЛ ХУУЛИЙГ ИЛТ ЗӨРЧӨӨД, ӨӨРИЙНХӨӨРӨӨ ӨӨРЧЛӨӨД, ЭНЭ ОЛОН ЖИЛ ТЭР ХАВИЙН ГАЗРЫГ ЗАРААД, АШИГ ОЛООД БХ БОЛОМЖГҮЙ! ТЭГЭЭД Ч ЭРХБИШ ТӨР ЗАХИРГАА, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА, ХУУЛИЙН МЭРГЭШСЭН АЛБА ИЛТ ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ОЛОН ЖИЛ БОЛСОН ЭНЭ ХҮНИЙ АЯСЫГ ХАРААД ЗҮГЭЭР АЖИГДААД СУУГААД БНА ГЭЖ БХГҮЙ. ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШИГТ ЗОХИЦУУЛАН ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАТАЛДАГ БАЙСАН НЬ ЭНДЭЭС ХАРАГДАЖ БНА. ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭДЭГ ЗҮЙЛ Л БОЛЖДЭЭ,!

Зочин [103.212.117.108] 2024-03-16 22:38:34

Зөв.ийм луйварчдаас авах юмаа авах нь хэрэгтэй.

Зочин [139.5.219.156] 2024-03-16 17:30:26

Нямбаатарыг яадаг ч байсан бүх сонгуульд багаар нь дэмжинэ

Зочин [202.70.38.18] 2024-03-16 14:12:25

одоо энэ жилийн сонгууль юу л болох болдоо .ард түмэн минь сонголтоо зөв хийгээрэй нэг өдрийн 5 цааснаас ирээдүйгээ өгөвдөө . үр хүүхдийнхээ ирээдүйг бодож мэргэн сонголт хийгээсэй.зарим аймагт бол үнэхээр хөгжүүлж чадаж байгаа нь харагдаж байгаа шүү

Зочин [202.70.38.18] 2024-03-16 14:10:20

нэг дороо шамбааралдсан байдлаа болимоор юм.төв газраа ус үерийн болон байгалийн гамшигт тохиолдох эрсдэлээ бодож тооцоолохгүй мөнгө л харвал нүд нь улаанаараа эргэлдээд зарж идэж байдаг төрийн албан тушаалтан 76 нөхдөөс болж гамшигт өртөж хүний алтан амь эрсдээд байна.нямбаатар үнэхээр ингэж ажиллаад эхэлж байгаа бол тэр зоригоороо үнэнч байгаасай билээ өөр хууль бус газар олгосон барьсан байшин барилга үй олон байгаадаа ямар нэгэн гаргалгаа байгаа л байхдаа хотдоо шамбааралдахаа больж дээд сургуулиудыг хөдөө аймагруугаа нүүлгэ хотынхоо хүн амийг цөөрүүлэх бодлого асуудал чинь дээд сургуулиудыг хөдөөд шилжүүлэх

Зочин [66.181.189.9] 2024-03-16 13:54:33

Manai nyambaa j tank shuude

иргэн [192.82.66.11] 2024-03-16 13:35:41

Нямбаатар даргад баяраллаа.

Зочин [202.55.188.122] 2024-03-16 13:31:29

ЗӨВ ОДОО АЖИЛАА САЙН ХИЙГЭЭРЭЙ ХҮН СУУХ Ч ГАЗАРГҮЙ БОЛЖ Б А

Зочин [66.181.186.92] 2024-03-16 13:27:43

Сайн бна


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.