Гурван дарга маань гурван ч станц чирээд ирлээ. Аль нь эхэлж ашиглалтад орох юм бол

Aдмин / Улстөр

Монгол Улс стратегийн хоёр гол бүтээгдэхүүнээр гадны улсаас хараат байдгийн нэг нь эрчим хүч. Улсын хэмжээнд жилдээ 8.8 тэрбум кВт цахилгаан эрчим хүч хэрэглэдгээс 20 хувь буюу 1.8 тэрбум кВт-ыг хойд хөршөөс татдаг. Нэг кВт цахилгааныг 9.3 центээр худалдаж авдаг гэхээр жилд ямар их хэмжээний зардал эрчим хүчинд урсдаг нь харагдана. Эрчим хүчний дараагийн импортлогч улс бол БНХАУ. Тус улсаас “Оюу толгой” ХХК жил бүр 1.4 тэрбум кВт эрчим хүч авч, 135.6 сая ам.долларыг төлдөг. Өнөөдөр ч төлсөөр буй юм.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухай сүүлийн 30 гаруй жил яригдсан. Тавдугаар цахилгаан станц цаасан дээрээ 30 нас хүрчихлээ. Нэг ёсондоо бид цахилгаан эрчим хүчний мөнхийн гачланд байдаг улс орон болоод байна. Өнгөрсөн өвөл үүний горыг нэлээд сайн амсаадахлаа. Хойд хөршид дайн дажин дэгдэж, эрчим хүчний том станцууд нь эвдэрсний улмаас импорт гацаж, Улаанбаатар хотын дүүргүүдэд ээлж дараалан хязгаарлалт хийсээр өвлийг давлаа.

Сонгууль дөхөөд ч тэр үү, манай гурван том дарга цахилгаан эрчим хүчний гурван том төсөл босгож ирээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгчийг эх орондоо урьж, хоёр улс ураны төсөл дээр хамтрах ажлыг эхлүүлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн төрөлх нутагт Байдрагийн гол дээр Унгар улстай хамтран усан цахилгаан станц барих төсөл ярьж эхэллээ. Бүүр эхлэхдээ хайчилдаг туузыг нь сая Будапештэд хайчилчихаа алдаад ирлээ.

Ерөнхий сайд, Засгийн газрын хувьд ОХУ-тай хамтран атомын цахилгаан станц барих тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын уулзалтаар ОХУ-ын талаас энэ талаар санал тавьсан гэгдэж буй.

Шинэ зуунд, идэр есийн хүйтэнд тог цахилгаанаа хязгаарлуулсан нийслэлчүүд, нийт монголчуудын хувьд энэ бол нэлээд сонирхол татах сэдэв. Одоо ерөөсөө аль төсөл нь эхэлж ашиглалтад орохыг хараад хэвтэх л үлдэх болчихоод байна. Олдохлоороо өлдөнө гэж өвөг дээдэс ярьдаг байв даа. Нэг дор яасан ч олон төсөл эхлүүлчих болов гэж гайхмаар. Энэ бүхэн үнэн үү худал уу, сонгуулийн солиорол уу гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Монголд цахилгаан станц барих төслийг жагсаавал боть болох хэмжээний түүх бий. Ус, нар, салхи гээд төрөлжөөд хүртэл явчихна. Гэхдээ аль нь ч яваагүй, цаасан дээр л үлддэг. Харин хамгийн гайгүй явсан, бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний их зүтгүүлсэн нэг төсөл бий. Хамгийн нааштай, ажил хэрэг болохоор төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байх ёстой. Ерөнхий сайдаас эхлээд төрийн өндөрлөгүүд саяхныг хүртэл энэ төслийг онцолж, ажил хэрэг болгохоор мэдэгдэж байв. Чухам өнөөдөр энэ том төсөл юу болсон болоод төрийн өндөрлөгүүд тойрч гүйгээд хаа холын Унгар, Франц, ОХУ-тай хамтрах шинэ төсөл яриад явчихав. Үүнээс гадна олон жилийн түүхтэй Эгийн голын усан цахилгаан станц ч бий. Нар салхины өчнөөн төсөл хөтөлбөр ч байгаа. Эдгээр төслүүд өнөөдөр ямар шатанд явж байгаа нь, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсаар ирлээ.

Ингээд харвал шинэ төслүүд ажил хэрэг болно гэхэд үнэмшилгүй сонсогдож байна. Түүний оронд Эрдэнэбүрэнгээ баталгаатай ажиллуулна аа гэсэн бол өөр сонсогдох байлаа. Нөгөө нүүрсээ 50 км зөөгөөд хилээр гаргачих байсныг 5000 км тойруулж Владивостокоор гаргана гэдэг шиг болоод явчихав уу. Үнэндээ Европын холбооны улсууд дундаа хамгийн ад шоо, хэрүүл маргаан тарьдаг Унгар улс манайд цахилгаан станц барьж өгч чадах уу.

Тийм зээл өгчих эдийн засагтай, бас өөрсдөө бариад өгчих технологитой л юм байх даа. Европын холбоо нь бол мөнгө өгөхгүй өгнө гээд л сүйд болоод байгаа харагддаг. Сая Шведийг НАТО-д элсэхэд нь тавьсан хоригоороо наймаалцаж хэдэн евро олж байгаа л харагдаж байсан. Харилцааны хувьд бол Хүннү гүрнээс эхтэй гээд хоёр тал сүйд болдог л доо.

Эрчим хүчээ худалдаж хэдэн доллар олж байгаа ОХУ өөрсдөө гүйж ирээд цахилгаан станц бариад өгчихөөр бизнест нь зүгээр үү. Ядаж л дайн дажинтай, ядарч зүдэрч байгаа улс орон ийм төслийг хэрэгжүүлэх чадвар чансаа, зав зай энэ цаг үед байх уу. Орос хүмүүс болохоороо л өөрсдийн бизнесээ хохироон байж цахилгаан станц барьж өгдөг юм байлгүй дээ. Тэрнээс энгийн дээрээс нь тэнэг бид бол хэдэн цаасаа олохоо бодоод аль болох л тэр ажлыг нь гацаах гэж зүтгэнэ.

Францын “Арева”-тай байгуулсан гэрээ сүүлийн саруудад бүтэлгүй болсон сураг дуулдаж байгаа. Манайхны татварын орчин гэрээ байгуулахад саад болсон гэх битүү хатуу мэдээ дуулдаад таг чиг болсон. Уул нь өвөг дээдэсийн хүсэж байсан гуравдагч орны хөрөнгө оруулалт бол энэ Арева л юм шүү дээ. Ингээд харвал гурван том даргын зүтгүүлж буй дээрх төслүүд аль нь ч итгэл үнэмшил, болж бүтэх магадлал муу болоод явчихлаа.

Ерөөсөө энэ бол олон нийтэд тодорхой байгаа зүйл л дээ. Дотооддоо, өөрсдөдөө 30 жил эрчим хүчний төсөл ярьж зодолдсон. Хэзээ мөдгүй эрчим хүчээ үйлдвэрлэчих боломжтой төслүүд байхад л гацаачихдаг технологи манайд бий. Уг нь Монгол орон бол сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж нэг хэсэг яригдаж байв. Энэ тухай манай сонин ч нийтлэлийн бодлогоороо дэмжин, бичсээр ирсэн. Сүүлийн үед ураны төслүүд дэлхийд цойлж байгаа. Монголд ч ихээхэн нөөц бий.

Гэвч аль аль нь хэзээ ч ажил хэрэг болдоггүй, хараалын гэмээр сонин тогтолцоо эрчим хүчний салбарт бий болжээ. Энэ нь дотоодоос биш гаднаас гэдэг нь тодорхой. Нэг ёсондоо Монголыг Оросууд удирдсаар байна гэдгийн илрэл энэхүү эрчим хүчний асуудал. МАН-ыхан ийм мэхэнд дахин дахин ороод нэгдүгээрт, уйддаггүй, хоёрдугаарт, хаширдаггүй, гуравдугаарт, Монголоо боддоггүй хэрэг үү. “Дуулсан дуундаа өөрөө уяраад” гэгчээр худал яриад тэрэндээ өөрсдөө үнэмшээд явчихдаг юм уу. Ямартаа ч шинээр яригдаж байгаа эрчим хүчний төслүүдийг харъя, хүлээе. Сонгууль дөхсөн ээлжит шоу битгий байгаасай гэж давхар хүсье.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.11] 2024-03-22 09:26:00

Аль нь ч орохгүй штээ. Сонгуулийн хоосон амлалт. Хуурагдаж ханахгүй л байна уу, үхэрнүүд.

Зочин [203.98.76.249] 2024-03-21 10:33:50

хулгай нар нуугдах хорогдох байрандаа шургах гэж их л худлаа хэлж зүтгэж байна даа. чоныг үүрнээс нь суйлдаг шүү дээ. хулгайч намчин нараа үүрэнд нь устга.

зочин [66.181.183.38] 2024-03-21 09:47:49

Холын орон итгэл муутай сэлбэг тоног төхөөрөмж гацах хулихдах шалтаг их шүү хөрш орон дээр бол уу

Зочин [203.98.76.249] 2024-03-21 16:52:35

Соц үед ганц орос гэлтгүй чех болгар гээд олон ороной харилцаатай байлаа. ганц улсаас хамаг юм аа зөөхийг хэсэхгүй байна шүү.

Зочин [202.126.89.32] 2024-03-21 06:55:53

Ха ха ха Хүрэлүхмэл Үргэлж занданаараа Оюунхомс 3 юу ч гэж бурж мэднэ. Хамаг юмаа Хятадуудад өгөөд дуусгаж байгаа 3хүн шүү дээ.

Зочин [103.57.94.61] 2024-03-20 23:46:57

Авилгаасаа салах хэрэгтэй

зочин [66.181.188.57] 2024-03-20 21:11:46

Сонгууль хүртэл ийм мэт зүйлс МАН ба эрх баригчид ярьж байгаад СОНГУУЛИЙН МАРГААШ ӨДРӨӨС ЭНЭ ЯРИАГ ТАС МАРТАХ БАЙХ ДАА? 1990-ээд оны эхээр УБ-г хөлдөх аюулаас хэн аварсныг Монголчууд мартчихлаа гэж үү? оросууд л лав биш шүү дээ.

[66.181.184.19] 2024-03-20 19:58:30

2 Хөрш гарын дор байлгахын тулд хэзээ ч но шүү дээ! Харин Франц агаа яадаг юм бол доо!!

Зочин [193.35.18.77] 2024-03-21 08:53:44

Францад түүхий эдээ нийлүүлдэг улсуудаас ядаж нэг ширхэг өндөр хөгжилтэй болсон улс нэрлээдэх? тэгвэл Францыг сонгож болж байна.

La [59.153.115.48] 2024-03-20 15:58:43

Oros hezeech atomiin stants barij ogohgui teneguudee.frantschuudiig gomdoovol evrofruu dahij hezeech haraltgui shu.zugeer l orosiin kolon uls heveer uldene shu

Zochin [37.171.103.16] 2024-03-20 13:56:08

10 гаруй жил амаараа барьсан, одоо гэнэт барьна гэнээ. Мянгуужингууд монголоор дүүрэн ичих нүүргүй юмнууд

Зочин [202.126.89.108] 2024-03-20 07:06:22

СОнгуулийн ШОУ БҮҮ БОЛООСОЙ!!!!!!!¡!!!! АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ ХЭРЭГЖИХ БОЛТУГАЙ .

Zochin [66.181.181.181] 2024-03-20 06:05:04

Zugeer l erchim huchnii yaamnaas Tavinbeh, Nasantotoh, Erin-Olzii zereg busdiin bogsnii alchuur bolson nohdiig hurdan zailuulchih. Tegvel olon tosluud zah zeeliin jamaaraa heregjih ni heregjeed l yavchihna. Davaasuren gej 10%-iin dontonii gar holuudiig l tasalchih.

иргэн [66.181.188.16] 2024-03-19 21:49:26

шаал худлаа хэзээ ч биелэгдэхгүй сонгуулийн зүгээр л шоу

тийм [202.21.97.218] 2024-03-20 11:13:14

8 жил төр барихдаа 3 аа байг ганц станц бариагүй байж сонгууль дөхөхөөр худлаа ярих гэж

Зочин [66.181.160.124] 2024-03-19 18:31:49

Зүүн талдаа нийслэл хотдоо ойр , Туул , Хэрлэн голууд дээр Цахилгаан станц барьж болдоггүй юм байх даа.

Зочин [66.181.181.134] 2024-03-20 16:38:57

Барих боломжтой газар нь барьж болно. Албаар боломжгүй хоригтой газар барина гэж шоу хийж хэдэн сая доллар иддэг байхгүй юу.

иргэн [66.181.182.247] 2024-03-19 18:27:45

оросыг тойрсон улсууд орсуудаас илүү хөгжиж , сайхан амьдрах ёсгүй , орсууд уурлана хорсоно

Хариулт [59.153.113.75] 2024-03-20 10:04:06

66.181.182.247 оо Монголын цахилгаан станц яриад байна.Хөршөө муулах , улс төржих л юм яриад сэдвээс халиад явчих юм. Тэнэг гэхэд дэндэнээ

Зочин [103.41.93.206] 2024-03-19 18:22:02

Орос бүгдийг гацаанаана, өөрөө манайд жижиг АЦС барина гэдэг гонж, АНУ-ын хоригт манайхыг оруулж мэднэ.

Хариулт [59.153.113.75] 2024-03-20 10:07:54

103.41.93 .206 Балайнуудаа монголын ЦС гэд яриад байна .Улстөржих , хөршөө муулах донтой хулгайчууд юм аа.УБ т байгаа ЦС уудыг бүгдийг оросууд барьж өгсөн юм. Малаа

Цу [45.117.35.17] 2024-03-19 17:41:53

ӨӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨГЛӨӨ БОСООД ГЭДЭГ ШИГ ОРОСЫГ БҮҮ ХАРАА БИДНИЙГ ПААРТАЙ СУУЦАНД СУУЛГАЖ ПААЛАНТАЙ ЖОРЛОНД БААЖ СУРГАСАНБАЙХАД ЦУСТАЙ ГЭНЭ ЭЭ Амeрик бөгс чинь

Обилэг [101.117.22.128] 2024-03-20 10:07:32

Чи, хуучинсаг үзэл бодлоосоо сал,одооны залуус юмыг өөрөөр хардаг блсн, Орос чухамдаа биднээс "авах"ын тулд "өгсөн" гээд ойлгочих! Ямар ч колони орон тухайн эзэн улсынхаа соёл, бас бус юмыг авдагаас хойш... Харин бид ардчиллаа улам бэхжүүлэх ёстой! Хүний хоол байхаа болих хргтэй!

Зочин [103.212.119.137] 2024-03-19 17:26:39

30 жилд хийгээгүй ажлаа сонгууль хүртэлх 3 сард амжих уу , Барьж дуусаад ажиллаж эхлэхээр нь л итгэe дээ

Зочин [202.21.99.210] 2024-03-19 17:24:02

Аль нь ч орохгүй ээ. Дэмий горьдох хэрэггүй юм бна эд нар бол алиалагчид гэдгийг ойлгоод бгаашдээ

Ц [66.181.189.165] 2024-03-19 17:21:36

30 жил юу хийсэн юм..одоо л сэрждээ..ид өвлөөр тог тасалсан.ирэх жил ч тасална..

Зочин [59.153.115.134] 2024-03-19 12:59:35

Эрдэнэбүрэнгээ шууд эхлүүл ээ ? ? ?

Бодит байдлаа хараачээ, дүгнээчээ. [66.181.160.120] 2024-03-19 12:15:44

Дэлхийн геополитикийн зөрчлүүд хурцадаад байхад Монголд Орос, Хятад 2-оос өөр хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ? Хөрөнгө оруулчихвал тэр нь түгжигдээд алга болно гэсэн АЙДАС байгаа. Монгол тэр зээлийг нь эргүүлж төлж ЧАДАХГҮЙ. Иймд Франц, Япон, АНУ, Германаас гээд нэг их зээл горьдоод хэрэггүй. Энэтхэг Хятадтай төвөгтэй харьцаатай, арабын улсууд тогтвортой биш. Иймд хоёр хөрштэйгээ л ойрын 20-30 жил нягтарч хөгжихөө бод.

zochin [202.126.90.86] 2024-03-19 11:02:00

Оросууд монголд гай болж дуусахгүй юм аа , өөрөө хөгжихгүй бусдыг хөгжүүлэхгүй ядруухан голоо зогоосон үхээнч байлгах юм да,Нөгөө эргүү гарууд нь миний ах гээдэл

Зочин [66.181.188.57] 2024-03-20 21:07:51

Тийм шүү, оросууд ер нь Монголд тусалж байсан уу? эсвэл зөвхөн оросын эрх ашигт бүгдийг нийцүүлж байсан уу? Монголчууд 70 гаруй жил оросыг дагаж албан колони байдлаар явсан биз дээ? Москвад найтахад Монголд ханиад дэлгэрнэ гэж үг байсан биз дээ?

Хариулт [59.153.113.75] 2024-03-20 10:10:14

УБ ын бүх ЦС ыг оросууд барьж өгсөнийг мэддэггүй мал бололтой

Зочин [202.21.107.9] 2024-03-19 15:50:09

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнээ гэж 100 гаруй жил хамтран ажиллаж харилцан туслалцаж ирсэний хувьд Оросуудыг гай болж байна гэдэг хүн бол үхэж алга болсон гамингийн үлдээсэн аьтаны тасраагүй удам байхаас зайлахгүй дээ

Зочин [202.126.90.8] 2024-03-19 14:24:51

Өрөөлийг хэлэхээсээ өмнө, өөрөө хүн болчих.

Зочих [202.126.91.15] 2024-03-19 10:53:48

ЭД НАР МААНЬ ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ, ЗАНДАНШАТАР, САЙД ЭНХ АМГАЛАН, ДАВААСҮРЭН МӨН ХОТЫН ДАРГА СУМЪЯАБАЗАР, НЯМБААТАР ГЭЭД БҮГД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ҮНЭХЭЭР ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ҮНЭРТЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ДЭЭ. МАН ДАХИН ТӨР БАРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. АЖЛЫГ НЬ Л ХИЙЛГЭВЭЛ ИХ САЙН БАЙНА ТҮҮНЭЭС ӨӨР НАМ ШИНЭ ХҮМҮҮС. ХЭРЭГГҮЙ

иргэн [202.21.97.218] 2024-03-20 11:10:37

Хийсэн юм нь хаа байна. Яриад л байна. бүтсэн юм алга шоудаад л байна ш дээ

Зочин [66.181.160.46] 2024-03-20 07:42:03

Яг тийм.Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр битгий толгой эргүүл бас дээр нь зүйр үгийг мушгиж бүү сана!Монголын заяа их одоогийн төр засаг л улс орон ард түмнээ гэх сэтгэл зүтгэлтэй ажиллаж бна ажиллаж бгаа ажиллах ч болно.Хуурамч дүр эсгэсэн ардчилалын үнэн нүүр царай танигдаад ирэх үед тэдний хар хорон санаа тархи угаалт олны толгойг эргүүлж бгаад сонор сэрэмжтэй байгаарай

Зочин [66.181.180.201] 2024-03-20 04:49:05

Яг тийм шүү санал нийлнэ хө

Зочин [202.126.90.86] 2024-03-19 11:02:47

хаха

Зочин [103.161.242.143] 2024-03-19 09:18:51

Эрдэнэбүрэнгээ эхлээд өгөөчээ. Удахгүй элгээрээ хэвтэх ганц станцаа энэ зун арчилж тордохгүй бол дараа өвөл гэхэд хот хөлдөж сонгуулийн зуданд хүмүүс хиарах вий...

иргэн [202.21.97.218] 2024-03-19 09:06:32

Орос гацаагаад байгаа биш байхаа. МАН-ынхан идэх юм нь бага болохоор хөдлгөхгүй байгаад учир байх шиг

Бат үүс [202.21.107.9] 2024-03-19 15:52:50

Тэр ч юу бол АН ялж Сайханбилэгийгээ ирэхээр л бариулах гэж байгаа байх.

Зочин [202.126.88.94] 2024-03-19 10:19:48

үнэн

Зочин [202.21.115.186] 2024-03-19 09:00:28

Аль нь бүтэхгүй. Учир нь орос гацаана.

Zochin [37.171.103.16] 2024-03-20 13:49:35

Ene unen bhaa

Зочин [66.181.180.201] 2024-03-20 04:50:57

Энэ хужаа нар л ингэж ярьдаг ярьж ирсэн л дээ Муу лалрууд..

Зочин [66.181.177.25] 2024-03-19 22:34:25

Франц яаж африкийгхулхидаж хөөгдсөн түүхийг судлах хэрэгтэй хуульгэж америк европод үйлчилдгүй болсон үе юу даа иймд дэмий л юм баахан хортой шаартай үлдэнэ


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.