Чингэлтэй дүүргийн зарим хороонд өөрчлөлт оруулна

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаар 400 гаруй өрхийн 1,700 орчим иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзжээ.

Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороог хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн байна. Саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа өрх айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсжээ.

Уг асуудлыг энэ сарын 25-нд болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.


Сэтгэгдэл

СОНГУУЛИЙН ӨМНӨ БУЖИГНУУЛАХ НЬ ДЭЭ [202.131.248.198] 2024-03-19 10:47:15

ГЭНЭТХЭН ХОРООДЫГ ОРОЛДООД ЭХЭЛСЭН, СОНГУУЛИЙН ӨМНӨ ЦАРЦАА НАРАА БУЖИГНУУЛАХ НЬ УУ. ХАРДАХ ЭРХТЭЙ ШҮҮ СЭТГҮҮЛЧ ТА НАР.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.