Жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв

Aдмин / Нүүр

Сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлсөн орны иргэд Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, он гарсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 4 орны 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан аж. Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас зөвлөж байна.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдээд буй юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.232] 2024-04-20 08:59:13

Япон хүн багшлах гэж ирчихээд монгол алсын удирдлагатай тэсрэх бөмбөгний загвар туршиж байгаа. Нэг өдөр оросд бөмбөг илгээж мэднэ. Техник технологиор давуу байдлыг япончууд сайн ашиглана. Монгол улсад гай болно.

зочин [66.181.178.106] 2024-04-19 06:16:22

Буриадууд, оросууд жуулчнаар ирчихээд ажил хийгээд байгаа ш дээ!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.