МЭДЭЭ

Нийт 83172 мэдээ байна
post thumbnail

Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Мо...

post thumbnail

Байгаль орчныг нөхөн сэргээх орлого бүрдүүлэх төслийн хэлэлцүүлэг болов

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийн цахим хэлэлцүүлэг даваа гарагт боллоо. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй...

post thumbnail

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана. Монгол Улсын Их Хурлын...

post thumbnail

Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэцийн сая гаргасан шийдвэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр нарт шууд хамааралтай

Хуульч Б.Баяраатай ярилцлаа. -Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай дөрвөн&nbs...

post thumbnail

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар цахим хэлэлцүүлэгт оролцов

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын дэргэдэх Ардчиллын Түншлэл байгууллагаас зохион байгуулж буй “Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт шалгалтыг сайжруулах” сэдэвт цахим хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар оролцлоо. Уг хэлэлцүүлэг энэ сарын 14-16-нд болж байгаа бөгө...

post thumbnail

МҮБХ-ноос нэр бүхий зарим бөхийг улсын наадамд барилдахгүй байхыг уриалжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос нэр бүхий бөхчүүдэд хандан, уриалга гаргажээ. Энэхүү уриалгад:   "Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн улсын аварга Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг...

post thumbnail

Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давта...

post thumbnail

УИХ-ын түр болон байнгын хорооны хуралдаан болно

УИХ-ын байнгын болон түр хорооны өнөөдрийн /2021.06.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 1. Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээл...

post thumbnail

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 8, суурин 35 цэг ажиллана

Энэ сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байгаа аж. Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 8, суурин 35 цэгт 65 багийн 361 э...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 16-17-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 06 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгууд...