Ц.Сосорбарам: Улаанбаатарт 1966 оныхоос хүчтэй үер буувал Туул, Сэлбэ зэрэг гол дагасан хорооллуудын орон сууцны гуравдугаар давхар руу ус орох хэмжээний аюултай
Мэргэжлийн байгууллагуудаас ойрын өдрүүдэд усархаг үргэлжилсэн бороо орж үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлээд буй. Энэ талаар техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж 1966 онд болж байсан үер усны аюул болж магадгүй гэж мэргэжлийнхэн анхааруулах боллоо. Иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл цаг хугацааны хувьд цикльтэй байх уу?
-1997-2007 оны хооронд хур бороо багатай ган гачиг болсон. Үүнтэй холбоотойгоор 23 сая мал хорогдож 40 мянган хүн хөдөөнөөс хот руу шилжиж орж ирсэн судалгаа бий. Ер нь байгалийн гамшигт үзэгдлийн цикль гэж байдаг л даа. Зуун жилд нэг удаа болдог үер гэж байдаг. Тэрний 67 хувьтай тэнцэх хэмжээний үер 1966 онд болсон. Тооцоо хийж үзэхэд Маршалын гүүрний дээгүүр ус хальж байсан гэсэн. Тэр усны хэмжээгээр тэмдэг тавьсан байдаг. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс болж хот бүхэлдээ усанд автсан байдаг. Хамгийн гол нь тухайн жилийн үер 67 хувьтай. Тэгвэл зуун хувьд хүрсэн хэмжээний үер болвол Маршалын гүүр давах юу ч биш. Туул, Сэлбэ зэрэг томоохон голын ай саваар барьсан хороолол, хотхонуудын хоёр, гуравдугаар давхар руу ус орох хэмжээний үерлэнэ гэсэн үг. Гэтэл өнөөдөр үерийн яг эрчимтэй өнгөрөх голын ай сав хэсгээр маш олон орон сууцны хорооллын төвлөрөл бий болчихсон. Усархаг бороо хэдхэн өдөр дараалаад ороход л хот даяараа үерт автана. Энэ хэрээр ямар хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой харагдаж байгаа байх.
-Зуун жилд нэг давтагдах тэр аюултай үер нь цаг хугацааны хувьд ойрхон байна уу?
-Арай болоогүй. Одоо 70-аад жил болж байна. Гэхдээ тийм хэмжээний гамшигт үзэгдэл тохиож магадгүй. Цаг хугацааны хувьд дөхөж байгаа шүү дээ.
-1966 оны гамшигт үзэгдлийн дараа нийслэлийг үерээс хамгаалах томоохон далан шуудуу босгосон байх. Энэ хамгаалалт нөлөөлөхгүй гэж үү?
-Туул голын ус 1-1.4 метр секундын хурдтай урсдаг. “Уу” булангаас үерийн ус уруудсаар арваад хоног болж нийслэлд орж ирдэг. Уг нь удаан ирж байгаа юм шиг боловч тэр үед усны харуул ч гэж байгаагүй. Улаанбаатар хот усанд нэрвэгдсэний дараа тодорхой хэмжээгээр үерийн хамгаалалт босгосон.Тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар үерийн далан барьсан байгаа. Та бүхэн анзаарсан бол Туул голын дагуух далан яг Маршалын гүүрний нөгөө тэмдэглэгээний хэмжээгээр барьсан байдаг. Нэлээд олон жил барьсан. Би тухайн үед МУИС-ийн багш байсан. Оюутнууд маань ч тус ажилд оролцож байлаа. Тэр яг эцсийн найдвартай хамгаалалт биш байхгүй юу. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн энэ бол 67 хувийн үзүүлэлттэй үерийн түвшнээр барьсан далан. Хэрэв үүнээс аюултай үерлэвэл хамгаалалт болж чадахгүй.
-Туул голын эхэнд усан сан буюу цогцолбор барьснаар энэ мэтчилэн олон асуудлыг шийднэ гэж хэсэг яриад чимээгүй болсон.Тэгвэл нийслэлийг үерийн аюулаас ямар ч үед хамгаалах хамгийн оновчтой хамгаалалт юу байна вэ?
-Хамгийн найдвартай хувилбар бол Туул голын дээд талд усан цахилгаан станц барих. Товчхондоо ус тохируулгын системтэй болж чадна гэсэн үг. Манай хойд хөршийн Эрхүү, Москва зэрэг томоохон хотууд эргэн тойрондоо том гол мөрөнтэй. Тиймээс хотоо тойруулаад шороон далан буюу боомт бариад усан цахилгаан станц олон тоогоор барьчихсан байдаг. Яагаад гэхээр үерээс хамгаалах хамгийн найдвартай арга байхгүй юу. Гэтэл манайд нийслэлээ үерээс хамгаалах нэг ч усан цахилгаан станц алга. Улаанбаатар хотыг үер уснаас хамгийн найдвартай хамгаалах арга бол Гачууртын хавьд боомт бариад нуур үүсгэх л явдал. Энэ нь нэгдүгээрт үерээс хамгаална. Хоёрдугаарт ган гачигаас хамгаална.
-Энэ усан цогцолборын яриа олон жил яригдаж байна. Яагаад өнөөдрийг хүртэл ажил болгож чадахгүй байна вэ?
-Төр засаг ойр ойрхон өөрчлөгдөж байна. Энэ болгонд “Туулын усан сан” төслийг танилцуулж ач холбогдлыг нь тайлбарладаг хэдий ч төдийлөн ажил болж чадахгүй байна. Уг нь хөрөнгө мөнгөтэй томоохон хувийн байгууллагууд ч төслийг гүйцэтгэчих боломжтой байгаа юм. Сүүлийн үед ганц нэг хувийн компаниуд энэ тал дээр анхаарч, сонирхож байх шиг. Гачууртын дээд талд хуучин ЗХУ гурван хөндлөвч гаргасан байдаг. Нуур барих судалгаа хийгээд гурван газар боломжтой гэж үзсэн. Гэхдээ нэгдүгээр хувилбарын бүсэд зуслангийн айлууд ихтэй. Хоёрдугаар хувилбар нь газар хөдлөлийн идэвхтэй бүстэй бөгөөд хагаралт өгөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Харин гуравдугаар хувилбар нуур барихад хамгийн тохиромжтой гэсэн. Би Усны газрын дарга байхдаа жаал хөөцөлдөж явсан. Одоо энэ хувилбарт л барих ажил урагшилж магадгүй байна.Улаанбаатар хотын 1.5 сая хүний ус хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор АНУ-аас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд ороод ирчихсэн байна. Ингэхдээ нуур барих байтал голын доод тал руу 52 худаг гаргахаар төлөвлөж 298 сая ам.доллар зарцуулаад худгийнхаа усийг цэвэршүүлдэг систем хийхээр төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ нь 2026 он хүртэл нийслэлийг цэвэр усны хомсдолд оруулахгүй гэж хийж буй ажил. Түүнээс хойш цэвэр усны хомсдолд орно гэж үзээд байгаа. Тэр усны дутагдлыг уг нь дээр нь барих нуур буюу усан сангаар шийдэх бүрэн боломжтой байхгүй юу. Энэ чинь өөрөө усны хомсдолоос сэргийлэх нэг шинэ эх үүсвэр юм.
-“Туулын усан сан” цогцолбор төслийг хэрэгжүүлснээр үерээс хамгаална, цэвэр усны хомсдолд орохгүй гэж байна. Ер нь төслийн ач холбогдол, бодит үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Нийслэлийг нэгдүгээрт 1966 оных шиг үерийн аюулаас хамгаална. Хоёрдугаарт 1997-2007 онд нийслэлд болсон их хуурайшилт, ган гачигаас хамгаална. Өөрөөр хэлбэл, экологийн ус бий болгоно. Экологийн ус гэдэг чинь загас жараахай гээд тэнд амьдрал явагдаж байна. Гуравдугаарт, нийслэлийг усаар хангахад чухал ач холбогдолтой. Дөрөвдүгээрт “Туулын усан сан”-г Усны тухай хуулийн 17, 17.1-д зааснаар 200 метр тойроод хамгаалалтын бүс тогтооно. Харин энэ бүсээс цааш аялал жуулчлалын бүсийг бий болгох таатай нөхцөл бүрдэнэ. Услалтын систем үүсгээд жимс, ногоо тарьдаг ч юм уу усаа тойроод загас үржүүлэг зэрэг юу л бол юу хийж болно.Маш олон ач холбогдолтой. Дээр нь ойрхон Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийн шугам сүлжээ байгаа. Түүн рүү усаа нийлүүлчихнэ. Хотын хүн ам үргэлж нэмэгдэнэ. Тиймээс тэр бүхний цэвэр ус, бохирын асуудыг шийдээд явах боломжтой.
-“Туулын усан сан” барихын тулд хичнээн төгрөгийн санхүүжилт шаардагдах вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтаар барихад 400-гаас дээш сая ам.доллар болоод явчихдаг. Сая манай улс өөрсдөө гадныхаас хамаагүй бага мөнгөөр төмөр зам барилаа ш дээ. Үүнийг хараад би үүн шиг Монголын инженерүүдээ оруулаад өөрсдөө баривал хоёр дахин бага өртгөөр “Туулын усан сан”-г барих боломжтой юм байна гэж бодсон.БНСУ-ын нэг компани энэ төслийн судалгааг хийгээд 465 сая ам.доллар гэсэн бол ОХУ 260 сая долларын төсөв гаргасан байдаг. Харин бид өөрсдөө хийвэл 200 сая ам.долларт хийх боломж бидэнд байна. Ер нь өөрсдөө аливаа томоохон бүтээн байгуулалтаа хийх сонирхолтой болж байна.Тиймээс би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа энэ төслийг удахгүй хөдлөх болов уу гэж найдаж байгаа. Ер нь үерийн даланг шороон далан, булдаж нягтруулсан боомт, бетон гэж гурав ангилдаг. Булдаж нягтруулсан боомт гэдэг нь цемент, нүүрсний үнс зэрэгтэй хольж цутгасан далан л даа, Тайширын усан цахилгаан станц шиг. Бетон далан бол өндөр өртөгтэй. Шороон далан бол хамгийн хямд өртгөөр босох хэдий ч газар хөдлөлт зэрэгт тэсвэртэй, уян хатан бүтэцтэй, найдвартай. Үнэ ч хямд тусна. Манайд шороон далан хамгийн тохиромжтой. Оросын томоохон хотууд яг ийм шороон далантай. Үүгээрээ нуур үүсгээд усан цахилгаан станц барьчихсан байдаг.
-Манайд 1966 оны үерийн дараа барьсан далан нь ямар төрлийн далан бэ?
-Манайх булдаж нягтруулсан далантай. Гол нь манайд шороон боомт хамгийн тохиромжтой болохыг судалж үзээд 1981-1989 оны хооронд Оросын асар том байгууламжийн төсөл хийсэн байсныг би 2013 онд Москвад очиж авчирч байсан. Тэр үед Усны газрын дарга байхдаа нийслэлийн зарим удирдлагуудтай хамт явж ирсэн байдаг. Тэр төсөл одоо надад байна. Манайд тохирох нарийн тооцоо судалгааг хийгээд л байж байна. Би усан цахилгаан станцын инженер хүн.
Тиймээс нийслэлийг хамгаалах нэг ч гэсэн усан цахилгаан станцтай болох юмсан гэж бараг өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Ямар ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй, түүхгүй байх шиг. Гэтэл гадаадын олон улс оронд иймэрхүү станцыг хэдэн арваар нь барьж нийслэлээ, хотоо үер уснаас хамгаалж, дээр нь усны зохицуулалтыг хийж байна шүү дээ. Зөвхөн Японд л гэхэд 75 ийм байгууламж байна. Оросын Москва хотыг тойроод 85 усан сангийн байгууламж байна. Манайд уг нь барих бололмж бүрэн байна шүү дээ. Адаглаад сонгуулиар далимдуулж үр ашиггүй тарааж байгаа мөнгөөрөө Гачууртад нэг ийм усан сангийн байгууламж барьчихаж болох шүү дээ.
-Манай хот үерийн хамгаалалтаас гадна замын ус зайлуулагч хангалтгүй учраас усанд автах бас том шалтгаан болоод байна уу?
-Тийм. Энэ чинь зүгээр л наад захын бага мөнгөөр хийх ажил байхгүй юу. Гэтэл манайхан их мөнгө зарлагадаад брожур солиод өөр юм хийгээд байдаг.Ус зайлуулах системийг шүүрэн хоолойгоор холбодог ч юмуу хийхэд уг нь амархан ажил л даа. Үүнийг ном журмынх дагуу хийчихэж болохгүй байгааг ёстой сэтгэлтэй л холбож тайлбарлах байх даа.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.6] 2021-06-18 02:55:14
1966 ond us booj bgaad aldsan tuhai barimt bdg shu
Цаг уур,уур амьсгалч [103.229.121.232] 2021-06-16 05:45:24
Сосорбарамтай хамт ажиллаж байсан. УБ хот үерийн аюултай.66 оны үер бол 4-11-нд орсон эрчимтэ борооны ниЛБЭР ХУР ТУНАДАС 104 ММболсондог. Энэ бол аадар борооноос эрчим бага байдаг. Гэтэл Уб -т ГАНЦХАН ХОНОГТ 75 ММ хэдхэн цагт ордог нь 100 жилд 1-2 тохиолдох хангамжтай байдаг. Усныхан уур амьсгалын мэдээлэл тааруу ашигладаг. Зам барилгынхан бүр ч тааруу төлөвлөлт хийхдээ анхаардаггүй.0,07 мм/ мин -аас эрчимтэй орвол усархаг бороо. УБ-т 17 минутад 44 мм аадар орж 2,14 мм/ мин хотын хойд, баруун хэсэг үерт автаж байсан.Иймд уур амьсгалын онцлогтой авч үзэж үерийн хамгаалалт, гүүр, далангийн тооцоог зөв сайжруулах шаардлагатай.... Н....н
Зочин [202.126.89.158] 2021-06-16 11:27:56
1966 оны үерийг маш сайн мэднэ наадмаас өмнө бүтэн 7 хоног бороо шиварч орж байсан юм шүү тэнгэр бага зэрэг хэсэгхэн хэсэгхэн онгойно тэгээд л битүүрч өдөр шөнөгүй шивэрч орсоор 12 ны үдээс хойш тэнэгэр цэлмээд тэгээд л үер орж ирлээ гээд стадионы үзелээр зарлаад наадам тарж байсан манайх 120 мянгатын 2 р байранд би 3 р ангийн сурагч байсан тэр үёийг маш сайн санадаг .Энхтайвны гүүрэн дор чиргүүлтэй улаан автобус зам дээрээс урсан голд унаад үер татартал тэндээ байсан орос цэргүүд том ногоон уснаа явдаг тёхниктэйгээ ирж орой хүнс тарааж өгч байсан манай байрны подвал ус дүүрээд нэг давхарын цонхны доогуур усны төвшин хүрч байсан юм.
хариуцлага [202.9.40.100] 2021-06-16 03:30:18
ЭНЭ ТУХАЙ ОДОО БУС, ХАРИН ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХ ҮЕД ЭЭ ЯРИХ БАЙСАН Ь ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ НӨХӨН ОЛГОВОР ӨГНӨ ГЭДЭГ ЧИНЬ БУРУУ ШИЙДВЭРЭЭС ҮҮССЭН ХОХИРОЛ ЮМ
Зочин [192.82.71.109] 2021-06-16 03:11:12
comment deer uuruu um bicheed baih erguu luivarchin umaa ene sosorbaram gej yostoi baram shuu
зочин [103.10.22.117] 2021-06-16 02:06:57
жаран. зургаан. онд. наадам. болж. байхад. үер. орж. ирсэн. наадмын. талбай. зуун. хорин. мянгат. нэхмэлийн шар. байрууд. нэгдүгээр. цахилгаан. станц. үйлдвэрийн. район баруун тийшээ олон айлын гэр хашаа усанд автаж зайсангийн гүүр нурсан ,олон хүн амь эрсэдсэн . төмөр замын далан хойд хэсгээ үерээс хамгаалж байв. хот харанхуй олон хоносон. дараа нь живсэн улаан автобус ухаж гаргаж байхыг харж байв.яармагт айл бууцгааж тэнд суурьшил бий болов .
Зөв бич [64.119.21.41] 2021-06-16 01:52:36
Брожур гэх биш бордюр гэж үг бна.
Зочин [103.26.193.186] 2021-06-16 02:24:52
тэр чинь оросоор, энэ монголоор
Зочин [64.119.21.41] 2021-06-16 01:48:56
Usny asuudal haritsan ulsyn umchit gazryg darga baihdaa yu hiij bsan yum be? Ter tuhaigaa yarildaa
зочин [103.10.22.117] 2021-06-16 01:45:45
инженерүүдийн толгойгоор улс бүтээн байгуулж бодит үйлдвэрлэл үр ашиг хөгжил,хамгаалалт цогцоороо зөв хөгжинө.гэтэл одоо хагас дутуу гадаад хэлтэй хийж бүтээх мэдлэг хомс хүмүүс мэргэжлийн хүмүүсийн үгийг үл тоон бантан хутгаж олны хөрөнгийг үрэн таран хийж дундаас нь хумсалж байна .хотоо хар жаран зургаан оны үер дайрч өнгөрсөн голын савд орон сууц барьж маш олон хүний бөөгнөрөл бий болгож тэр бүү хэл далан дотор барилга барьж .хүмүүсч гэсэн амьдрах газраа сонгохдоо олон зүйлийг судалж сонгож байх хэрэгтэй .
Too bodoj sur [64.119.21.41] 2021-06-16 01:44:26
Udurt 24x60x60=86400 sekund bdag. Ene “erdemtnii” helseneer Tuulyn us 1m/s yum bol 1 honogt 86.4km gazar tuulna. Getel Uu bulangaas hot urtel 10 honog ursdag geh yum. 10 honogt 864 km bolno. Uu bulan hurtel heden km ve? Ter gazar Tsonjin boldgiin naad talyg heldeg yum. Iim dalan hudalch, 3-r angiin too bodoj chadahgui humuus uursdiiguu “expert” bolj yarih shivshig yum daa.
Uruu uguuch [64.119.21.41] 2021-06-16 01:36:14
Ene ih medemhiitegch erdemten sudlaachdyn mungiig uguuch ee! 15 ond hiisen ZamynUudiin sudalgaany ajlyn mungiig zalgichaad guldiigeed suuhgui shuu!
Зочин [64.119.23.1] 2021-06-16 00:19:04
Энэ мэрэгжлийн хүний үгийг хотын захиргааны газар олгодог хүмүүс маш анхааралтай сонс. Гамшиг ойрхон ирсэн, нүүрлэж байна шүү.
erka [103.57.95.55] 2021-06-15 23:19:36
uer buugaad og yagaad gebel toriin huuli zorchij mongo togorgoor hahuuldaj huuli bus gazar barilga barisan nobshnuudad ueiin ued sanuulga bolgo mongolchuud bieree mederch bolih baih baahan bagsharsan hun ybhad hetsuu boltol barilga barilaa shuu de gazar hodolood og shabaaralduulj barilga barij bolohguig mederuuleed og baigaliin huuliig zorchij boldgui um bna gej mederuuleed og nobshnuudad eh oron ur huuhedee hairaldgui hotiig hog bologson nobshnuudiig tenger nergeh boltugai
Зочин [64.119.23.1] 2021-06-15 15:40:21
Байгалын үзэгдэл тодорхой хугаццаны дараа дахин давтагддаг гэдгийг хотын захиргааны газрын албаныхан мэдэх хэрэгтэй.
зочин [202.179.26.240] 2021-06-15 23:02:54
намайг бага байхад нэгэн жаран болж байсан бөгөөд 66 онд үер, 67 онд газар хөдлөлт, 68 онд халдварт мэнэ өвчний тархалт, икар гариг дэлхийд ойртох гээд л их л түгшүүртэй байдаг байж билээ. дээрээс нь хятад монголын харьцаа муу. америк вьетнамын дайн. хүйтэн даэйны уур амьсгал гээд. харин байгал дэлхий сайхан зундаа бороотой, өвөлдөө цастай байдаг байлаа. одоо яг л цикл нь буюу нэг жаран эхэлж байна даа.
Зочин [192.82.76.140] 2021-06-15 15:11:21
Худалч хулхи улс төрчидийг сонгоод хулхидуулаад бай. Үр дүн нь ШУ г ойшоохгүй мэргэжлийн салбаруудыг цүнх баригчид нь ирээд зайдалчихна. Үр дүн яаж гарах юм . Нинжа хот л боллоо ш дээ.
1966 оны үер [192.82.71.42] 2021-06-15 14:53:08
Яг наадмаар үер болсон. Тэр үед наадмаар оюутнужд гимнастикийн үзүүлбнр хичнээнээрээ ч баырлан бэлддэг байсан юм бэ дээ. Анхны даланг хотбн коммендантын цэргүүд, байрлаж байсан оюутнуудыг дайчлан бариулж байсан. Ужлбн замыг мөн тэгэхэд барьсан. Туул гол дагуу Энхтаыванб гүүр, Яармагийн гүүр л бүтэн үлдэж билээ.
Хаха- буррангүй газар... [192.82.71.42] 2021-06-15 14:48:06
Сосоо мтнь чи яаж 1966 онд МУИС-д бхгшилж баысан байх вэ дээ!!!!
Зочин [202.9.40.97] 2021-06-15 14:42:55
Юуны чинь чинь усан цахилгаан станц вэ. Загаснууд нь яаж амьдрах вэ. Угаасаа жил ирэх бүр усны түвшин муудаж байхад тэрүүгээр яах юм бэ.
Зочин [66.181.161.63] 2021-06-15 14:24:32
Энэ санаа чинь аль 70-80-д оноос л яригдсан шүү дээ. Манай нэг оюутан 80-д онд Туул гол дээр хэд хэдэн усан цахилгаан станц барих төсөл хийгээд шагнуулж байсан юм даа. Одоо ч хөгшрөө биздээ. Уул нь гадагшаа урсаад алга болж байгаа ус шүү дээ. Нуур байгуулчихвал хотын агаар зөөлрөнө, спортын янз бүрийн арга хэмжээ зохионо. Хүмүүс усанд сэлэх завиар зугаалах бүрэн боломжтой болно шүү дээ. Бид өөрсдөө хийхгүй бол өөр хэн хийж өгөх вэ дээ.
Зочин [192.82.84.193] 2021-06-16 10:41:19
Хотын дээд талд усан цахилгаан станц барих маш их эрсдэлтэй. Газар хөдөлж дэлбэрвэл хот 5 минутад дуусна. Усан бассейн бүрдүүлэх нь зөв боловч байрлал маш чухал. Хотоос доош болохоор усны бохирдол маш ихтэй. Сосорбарам усны агентлагийн захирал байхдаа юу хийсэн хүн бэ, нэг их сургасан, мэдэмхийрсэн хүн л байх юм.
Зочин [202.9.46.111] 2021-06-15 14:02:01
1966 оны үер бүр хотын төвд 2-р 40000-тын байрнуудын 1 давхрын цонхонд хүрч байсныг санаж байна.
Энэчухал [64.119.23.122] 2021-06-15 13:13:31
Яахав Тун зүгээр санаа. Монгол хэт хуурайшилтай орон. Азийн урд зүгийн зарим газарт суулгасан утасны мод нь ургадаг гэж ном уншсанаа санаж байна. яасан сайхан бэ? Туул голын усны төвшинг жаахан ч болов өсгөж чадвал хуурайшил багасна. Бас урсгал далан боомтод баригдаад саарна. Энэ хэрээр уурших нь нэмэгдэнэ. Агаар чийгшинэ. Би усны мэргэжлийн хүмүүний дунд далан барих бодол төрдөггүй юм байхдаа гэж боддог байлаа. Усны хүн бол далан руу л явмаар, яасан сайн санаа вэ? Ер нь ойрын хэдэн жилд усархаг байж магадгүй. Гэхдээ л таны усан боомт чухал. Та үүнийхээ төлөө хичээгээрэй. Эхний ээлжинд зүгээр л далан барихын төлөө. Таны шороон далан гэж сайхан мэргэжлийн үг авлаа. Дор хаяад байгалийн хийц. Та иймэрхүү ярилцлагаа том сонинд завсарлагагүй өгөөд баймаар байна. Үг олдлоо_ Амжилт хүсье. Таны яриа гурван давхарын цонхоор ус орно гэснийг сэтгэл хөдлөл гээд ойлговол маш зөв яриа. Та олон зүйлээс зөвийг хардаг. Гайхамшитай яа.
иргэн [202.126.89.4] 2021-06-15 11:39:30
Солоит минь 3 давхрын цонхоор ус орох гэж юу байх вэ байшин нь нураад унчихна биз дээ.
Зайсан хавийн байрнууд нураасай. [202.126.90.134] 2021-06-15 11:30:24
МАН-ын авлигачдыг өөгшүүлж эгэл ард түмнээсээ зугтаж цэвэр агаар энэ тэрээ гэж ярвагнаж их зан гаргаж байр авсан ихэнх нт авлигаар авсан төрийн луйварчид бас буруу замаар баяжсан баячууд л амьдардаг Зайсангийн тэр байрнуудын подвал усаар дүүрч суурийг нь сулруулж ганхуулан нураасай.
Зочин [192.82.84.193] 2021-06-16 10:43:47
Эгэл жирийн айлууд зөндөө байгаа, хараал хар толгойдоо бууг
T [202.126.89.210] 2021-06-16 02:45:59
River garden, Khan khills, Khynny2222, Japan town, geed dan avilgachin khulgaich Toriin alban khaagch nertei zooparkiin khulgaich sarmagchinguudiin yyr uurkhai yag gol dund bgaadaa! Shyygch, prokuror, tsagdaagiin darga nar bygd tend! 1 bair 1 terbumaas ekhelne! Ovoo khulgaichuud shyy!
Зочин [202.9.46.38] 2021-06-15 11:28:52
Ус хангамжийн эх үүсвэрийн хэмгаалалтын бүсэд эздийнхээ даалгавраар анх манлайлж барилгажуулсан хүмүүсийн нэг бол Экогийн Нямдаваа, Монураны Наранхүү нар. Энэ үед Усны газрынхан, Ус сувгийнхан юу хийж байсан бэ.
Зочин [192.82.71.42] 2021-06-15 14:46:21
Харин тийм!
Төсөв мөнгө нь хаана байна-а-а? Түүнийгээ л хурдан гаргаад өгчих. [202.131.225.53] 2021-06-15 09:08:06
Усан цахилгаан станц барихаар шийдэх юм бол мөнгийг нь "өөртөө шингээчих" гэсэн мэргэжлийн ба мэргэжлийн бус этгээд шууд л гараад ирнэ. Мөнгө төсөв гараад ирвэл муусайн мод, бургас тарьчих, далан барьчих пүүс, компани үй олон болно. Гол нь мөнгө л гаргаад өгчих. Кх!
Зочин [66.181.161.27] 2021-06-15 09:07:23
Za ene nuhruur us yarilbal tegeel bytehgui hesen ug shyy, salbaraa dampuuruulsan uudgui nuhurduu mungu ulaan nud tsagaandaa manai So injiner chin
Зочин [192.82.71.42] 2021-06-15 14:45:43
Үнэн үнэн
зочин [66.181.186.219] 2021-06-15 08:59:29
Танай ерөнхийлөгч чинь хуурай жилүүд эхэлж байгаа гээгүй билүү
зочин [202.55.191.194] 2021-06-15 08:58:14
Сэлбэ, туул голын сав газрын мод бургасыг тас цавчиж, бүх шатанд нь хахууль өгч , хууль бусаар зөвшөөрөл авч барилга барьсан барилгын компаний эзэд болон тэд нарт авлигаар зөвшөөрөл өгсөн дарга нартай хариуцлага тооцох ёстой. Хэргийн эзэд идэж уугаад байж л байгаа шдээ