Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана

Aдмин / Улстөр

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж буй Монгол Ардын Намын Удирдах ажилтны Хангайн бүсийн зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож үг хэллээ.

Тэрбээр 2025 оны намын 31 дүгээр их хурлаас хойших хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, намын бодлогын хэрэгжилт, гишүүнчлэлийн шинэчлэл, цахим шилжилт болон орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд 17 аймгийн 247 сум, 8 тосгонд ажиллаж, 22,385 гишүүн, дэмжигчтэй уулзан, 653 санал, хүсэлт, шүүмжийг бичгээр хүлээн авчээ. Үүний дотор Хангайн бүсийн гурван аймгаас 9,930 хүн уулзалтад оролцсон нь улсын хэмжээнд оролцсон нийт иргэдийн 44 хувийг бүрдүүлсэн байна.

Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр гишүүд, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн орон нутагт ажлын байр бий болгох, багш, эмчийн хомсдол, тэтгэврийн бодлого, малын түүхий эд боловсруулах үйлдвэр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн Хангайн бүсийн намын байгууллагуудад дараагийн 90 хоногт хэрэгжүүлэх таван чиглэл буюу эв нэгдлийг хангах, гишүүн бүрд хүрч ажиллах, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг танилцууллаа. Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцлов.

Бүсийн зөвлөгөөнөөр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, гишүүдийн санал хүсэлтийг сонсох, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн энэхүү бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хороодын тайлан, илтгэлийг сонсож, бүсийн бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр бодлогын асуудлуудыг хэлэлцэж байна.


Сэтгэгдэл

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 04:03:11

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 04:03:06

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 04:03:05

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 04:03:05

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 02:21:31

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 02:21:27

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 02:21:26

555

xsjyBldb [74.208.250.50] 2026-09-29 02:21:26

555

ZAP [202.9.46.106] 2026-09-27 19:41:08

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [202.9.46.106] 2026-09-27 19:41:08

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [202.9.46.106] 2026-09-27 17:53:38

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [202.9.46.106] 2026-09-27 17:53:38

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.188.93] 2026-09-22 10:44:04

Яаая баллаж өгөх нь дээ. Эвгүй харагдвал намаасаа хөөгөөд л. Нөгөөдүүл нь эвтэй харагдах гээд элдэв маяг үзүүлэх хэрэг гарч дээ

Иргэн [203.217.139.139] 2026-09-21 12:42:24

ЖДҮ-ийн сан тоногч эн муруй амтай новш гэв гэнэт одоо сэрж байгаа юм байх даа. Ийм хулгайчууд дээр байсан цагт Монгол улсыг зөвхөн сүйрэл л хүлээнэ.

Зочин [202.126.90.25] 2026-09-20 22:45:10

Өөрөө төрд буг болтлоо л байлаа даа. Сайжруулж чадсангүй, одоо юугаа хийгээд, юугаа л яриад байна даа

иргэн [59.153.86.144] 2026-09-21 09:47:52

Содбаатар гэдэг хүний мэдлэг оюуны цар хүрээ МУ-д хэрэгтэй шүү. Та энэ хүнтэй мэтгэлцээд сууж болно шдэ.

Иргэн [59.153.113.166] 2026-09-20 12:46:42

Чангатгана гэсээр 30 жил өнгөрлөө.

Зочин [202.126.90.65] 2026-09-20 09:11:30

Сайн байна.Чи одоо өөрөөсөө л эхлэх хэрэгтэй дээ.Өөрийнхөө засгаа унагаадаг,авч үлдэж чаддаггүй енбд өөрөө үлгэр үзүүлээд огцрох хэрэгтэй шүү

pkxny [124.158.106.178] 2026-09-19 13:34:32

Дандаа Их хурлын дарга, ерөнхий сайд, сайд гээд дээрээсээ хүмүүсээ томилоод томилогдсон хүмүүс нь дахиад өөрийнхөө хүмүүсийг томилно. Нагөөдүүл нь мөнгө босгох гэж улайрсан мэдлэг чадваргүй улаан хамгаалагч шахуу юмнууд томилогддогын байна.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.