Боловсрол

Нийт 1507 мэдээ байна
post thumbnail

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлнэ

Ирэх долоо хоногт элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх юм байна. Бүртгүүлэгчид бүх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд онлайн бүртгэлийн хураамжийг зөвхөн интернэт эрхтэй төлбөрийн картаар хийхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Шалгуулагчид өнгөрсөн жилээс эхлэн Монгол хэлний хичээлийн шалгалтыг бүгд өгдөг болсон бө...

post thumbnail

Хувийн сургуулиуд ТӨРӨӨС ӨГДӨГ хувьсах зардлыг танаж 1.5 тэрбум төгрөг хэмнэлээ

Иргэд “Улсын зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 40-50 сурагч суралцаж байхад эцэг эхээс нь төлбөр гэж их хэмжээний мөнгө авч буйд улсаас яагаад нэмж санхүүжилт олгох ёстой юм. Ард түмний татварын мөнгийг хувьсах зардал гэх нэрийдлээр хувийн хэт өндөр төлбөртэй сургуульд өгч байна” хэмээн шүүмжилж, жилийн жилд БШУЯ-нд...

post thumbnail

Таваас доош ангийн сурагчдад гадаад хэл заахгүй хэмээн тусгажээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороогоор Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилгаар мэргэжлийн эрдэмтэд оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төсөл дээр ажиллажээ. Монгол хэлний хуульд гадаад хэлийг ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас доош ан...

post thumbnail

Реппер Цэцээ хүүхэд багачуудыг уншлагын танхимтай болголоо

Реппер Н.Цэцээ буюу Н.Цэцэнбилэг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд бага насны хүүхдүүдэд зориулсан ном унших хэсэг байгуулах зорилгоор өнгөрсөн жил хандив цуглуулж байсан билээ. Тэрээр өмнө нь Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах т...

post thumbnail

Монголын Залуучуудын Холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай 2015 онд хамтран ажиллана

2015 оны 1-р сарын 29-ний өдөр  Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Улс Төрийн хэлтсийн дарга Жан Иши Монголын  Залуучуудын  Холбооны  БТГ-ын дарга С.Болорцэцэг болон гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул нарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БТГ-ын дарга С.Болорцэцэг 2015 онд МЗХ-ны зүгээс Хятадын тал...

post thumbnail

Б.Баабар оюутнуудад лекц уншина

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр шинжлэх ухааны хөгжил, цаашдын төлөв байдлын талаар өнөөдөр оюутнуудад лекц уншина. Тодруулбал, ШУТИС-ийн хурлын зааланд 14.00 цагаас “Шинжлэх ухааныг өмөөрөхүй" сэдэвт лекц тавих ажээ. Уг лекцийг тус сургуулийн оюутнуудаас гадна,  сонсох сонирхолтой хүн бүрт нээлттэй юм байна.  Д.ТҮВШИН

post thumbnail

Шинжлэх ухааны академи МУИС-тай хамтрана

ШУА, СУИС-ийн хооронд улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшнийсудалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх зэрэг зорилгоор хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал, доктор Р...

post thumbnail

3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна

“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулжээ. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөсөн байна. -Үндэсний тэтгэлэг: 1. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй 2. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын г...

post thumbnail

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах улсын тэргүүний 58 дугаар сургуулийн хичээлийн  III байр буюу 620 хүүхдийн суудалтай бага сургууль шинээр нээгдэж, өчигдрөөс эхлэн сурагч, хүүхэд багачуудаа  хүлээн авлаа. Тус дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 15-17 дугаар хорооны хүүхэд багачууд ийнхүү гэртэйгээ ойрхон сургуультай болж буй юм....

post thumbnail

Их, дээд сургуульд суралцагчдын голч дүн өндөрслөө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ. Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй гэж, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг...