ӨБХ: Тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр боллоо
Өргөдлийн байнгын хороонд иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэв.
Эхний асуудал бол Улсын Их Хурлын удирдлага болон тус Байнгын хороонд Ахмадын дуу хоолой хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтанзул нарын 18 иргэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Ахмадын холбооны гишүүн Т.Санжаа, Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлөөр уламжлуулан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ахмадын хорооны дарга М.Бямбаа, Мандал сумын Ахмадын холбооны удирдах зөвлөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нараар уламжлуулан Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөл болон иргэдээс ирүүлсэн шаардлага байлаа.
Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг уян хатан болгох, ахмад настны асрах үйлчилгээг сайжруулах тухай энэхүү шаардлагыг Өргөдлийн байнгын хороо 2025 оны есдүгээр сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, уг асуудлыг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Сангийн, Эдийн засаг, хөгжлийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд, Монголбанк, Монголын банкуудын холбоо, арилжааны банкууд зэрэг байгууллага, мөн ахмад настны төлөөллийг оролцуулан дээрх шаардлагыг хэлэлцсэн байна.
Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцсэн үе таарсантай холбогдуулан Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодоор мөн хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэж, хэлэлцүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа.
Түүнчлэн Ажлын хэсгээс асуудлыг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, яамдын сайд нарт уламжилж, төсвийн төсөлд анх 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгуулсан байна.
Мөн ахмад настныг асрах, сувилах үйлчилгээнд зориулж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөвт 7.0 тэрбум төгрөг нэмж тусгуулсаны дээр зарчмын зөрүүтэй санал гаргах замаар улсын төсөвт анх удаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртсөн ахмадуудыг асрах, сувилах үйлчилгээг гэрээр үзүүлэх үйлчилгээг сайжруулах зориулалтаар нэмэлт санхүүжилтийг суулгаж чаджээ.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагатай уулзаж, тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл хугацаагаар олгох тухай асуудлыг ярилцаж, нааштай шийдвэрлэснийг тэрбээр мэдээлж, хүүг бууруулах талаар холбогдох талуудтай үргэлжлүүлэн ярилцаж байна гэв.
Ахмад настнуудын өргөдөл, шаардлагыг шийдвэрлэсэн талаарх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Шижир нар асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, мөн асрах үйлчилгээг сайжруулах тухай асуудалд дээр нэр дурдсан иргэдийн шаардлагын дагуу ажиллагаа хийгдсэн тул өргөдөл гаргагчдад хариу өгүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Ахмадуудад хариу өгөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.




























.png)


































Сэтгэгдэл
Цэцэгмаа [103.229.121.205] 2025-12-13 22:27:21
Зээлийг 36 сар болгох хүүг бууруулах
Д. Хүрэлбаатар [66.181.177.19] 2025-12-13 11:08:19
2025 оны ЗГ-н 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүрийг 2026.01.01с эхлэн хэрэглэхдээ бүх тэтгэвэр авагчдийн анхлан тогтоолтыг автоматаар итгэлцүүрээр өөрчлөх үү? Заавал хүсэлт гаргах уу?
Batmunkh Гэгээнтэн [43.228.128.110] 2025-12-12 14:41:38
Сэтгэл хөөрлөөр шмйдэх ч юу байх уу? Ер нь бол зээлээ ахиулаад л амьдарч байгаа учир зээл 36 бол болж байна. Хүү бууруулах маш чухал. Арай л өндөр.
зочин [124.158.105.42] 2025-12-12 13:07:29
тэтгэвэрийн зээлийг 36 сар болгоод 3 жил юу идэх гээд байгаа хүмүүс вэ. ингэхээр зээлийг 36 болго гэдэг ахмадын хүсэлт биш байлтай. ийм зээл өгчихөөд банкууд ч юугаа бодож суух билээ.
Зочин [202.179.28.10] 2025-12-12 09:59:44
Энэ одоо арай хэтрээд байгаа юм биш үү. Жавхлан тэр Монгол банкны ажлаа хийдэггүй мэддэгэүй нөхдийг буулгаачээ. Тэтгэврээ нэмүүлэх гээд ордны гадаа хүн өнгөрлөө шд. Та нар арай хэтрээд байгаа санагдахгүй байна уу. Тэр 1-р хүн одоо огцрох болоогүй юу. Тавчигнаас болж огцорж байсан биз дээ. Одоо тавчиг цаашаа болчихлоо. Ард түмэнтэйгээ нүүрээрээ нэг уулзах зориггүй худалч байсан уу.
Зочин [66.181.160.48] 2025-12-11 21:17:01
Тэтгэвэр нэмээчээ
Сарангэрэл [103.57.95.64] 2025-12-11 19:34:52
Тэтгэврийг 36 сараар олгох.хүү бууруулах. Тэтгэвэр.тэтгэмж нэмэх
Алимаа Ням [59.153.112.44] 2025-12-11 10:41:34
Бага тэтгэврээ илүү нэмээч.Би гэхэд багш хийж байгаад тэтгэвэрт гарсан тэр үеийн цалингийн цэс олдохгүй болсон учир хамгийн багаар тэтгэвэр тогтоолгосон үнэндээ одоо ямарч арга алга бна.689000 авч байгаа.
Наранцэцэг [202.126.89.126] 2025-12-11 12:22:58
Тэтгэврээ нэмүүлэх. Тэт зээл1 удаа 36сараар хүү багатай олгох
Зочин [103.57.93.38] 2025-12-11 10:11:32
шийдэл .шийдвэр байхгүй он дууслаа
Ц.Болормаа [202.126.89.138] 2025-12-11 06:53:44
Сайн байна уу тэтгэвэр нэмээд 36 сар боглоод хүү бууруул баярлалаа
DLhaacvren [122.201.31.185] 2025-12-10 20:13:16
Tetgeweree 36 sar bolgo bas Tetgeweree ahiuhan nemeechee
Зочин [202.126.89.138] 2025-12-11 06:51:43
Sain bnuu tetgweree 36 sar bolgood huu buuruul
5555 [59.153.87.237] 2025-12-10 16:28:36
Хаан банк зээлээ 36 сар болгоочээн
Зочин [66.181.161.13] 2025-12-10 16:02:07
Хаан банк тэтгэврийн зээл 36 сар болох уу
Зочин [202.126.89.113] 2025-12-10 23:04:50
Тэтгэврийн зээлийг 36 сар болгуулах гээд зүтгээд байгаа ахмадууд үхэхдээ үр хүүхэддээ өр үлдээх гээд байгаа юм уу
Энхтуяа [122.201.31.96] 2025-12-10 14:45:55
Тэтгэвэрын зээлийнхээ хугацааг 36 болгоод Тэтгэвэрээ нэмжих ээ
Зочин [202.126.89.138] 2025-12-11 06:52:34
36 sar bolgood huu buuruul tetgweree nem
Иргэн [66.181.181.235] 2025-12-10 10:05:53
Ахмадуудын тэтгэвэрийг инфляцаар идүүлсэн хохироосон жилүүдийг нарийн гаргаж нөхөн олгох гэдэг нь тэтгэвэрийг нэмнэ гэсэн үг гэж ойлгож байгаа юм аа.Зээл олгож байгаа шүү дээ.18 сар болоод дахтад авах нээлттэй шал өөр зүйл рүү зориуд муриад явчих юм.Эрдэнэбат гишүүнээ үүнд хариу өгөлдөө.
Х. Дорждулам [66.181.161.87] 2025-12-10 09:16:22
Тэтгэвэрийн доод хэмжээг 1.500.000 болгож зээлийн хүүг бууруул