Спорт

Нийт 5811 мэдээ байна
post thumbnail

Г.Ган-Орхон хэйболын Ази тивийн аварга боллоо

Йордан улсын Амман хотод хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв Г.Ган-Орхон нь хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртс...

post thumbnail

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ

Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл...

post thumbnail

"MongolZ" дэлхийд чансаагаараа анх удаа нэгдүгээрт эрэмбэлэгдэв

Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн хуудас энэ долоо хоногт нэмэгдэв. Counter-Strike 2 төрлөөр дэлхийн чансааг тогтоодог хамгийн нэр хүндтэй платформуудын нэг HLTV.org-оос гаргасан жагсаалтад "The MongolZ" баг дэлхийд №1 байрт эрэмбэлэгдэж, монгол цахим спортын хөгжил шинэ түвшинд гарсныг зарлан тунхаглав. 2025 оны...

post thumbnail

Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр – Унгар, Будапешт – Европын аварга шалгаруулах барилдаан Аравдугаар сарын 05-ны өдөр – Ахмад бөхчүүдийн барилдаан Аравдугаар сарын 11-ны өдөр – Баянг...

post thumbnail

Монголын жүдочид багийн дүнгээр II байр эзэллээ

Хятадын Чиндао хотод болсон жүдо бөхийн гранпри ангиллын тэмцээнд оролцсон Монголын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэллээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр...

post thumbnail

Монголын тамирчид Олон улсын хүүхдийн спортын наадмаас 21 медаль хүртээд байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болж байна. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй. Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр нийт 21 медаль (12 алт...

post thumbnail

Мөрөөдлийн гоол-2025: Финалын шатны тоглолтууд маргааш Улаанбаатар хотод эхэлнэ

Монгол Улсын Боловсролын яам, Монголын Хөл бөмбөгийн Холбоо (МХБХ)-той хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” улсын аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолтууд энэ сарын 24-нөөс Улаанбаатар хотод эхэлнэ. Энэхүү тэмцээн нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловс...

post thumbnail

Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23...

post thumbnail

Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана

 Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ. Тэрбээр бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж, “Сэлбэ 20 минутын хот"-ын сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд...

post thumbnail

П.Орхон, Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар өнөөдөр барилдана

Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар барилдана. Мөн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө...