“MongolZ” Мэйжорыг шөвгийн наймаас өндөрлүүллээ

Aдмин / Спорт

Цахим спортын “CS2”-ийн Будапешт Мэйжорын шөвгийн наймын эхний дөрвөн багийн хоёр хос тоглолт өчигдөр шөнө боллоо.

20 мянган хүний суудалтай “MVM Dome” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын ялагчаар Оросын “Spirit”, Францын “Falcons” тодорчээ. Оросын залуус “Falcons”-ыг анх удаа буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан бол манай “MongolZ” Остин Мэйжорын аваргуудад 2:0-ээр хожигдлоо.

Хожигдсоныхоо дараа “Techno” өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр бидний өдөр байсангүй. Бидний энэ хүртэлх зам сайн ч биш, муу ч биш байлаа. Зүгээр л дундаж үзүүлэлт үзүүллээ. Бид ирэх жил энэ багаараа байх эсэхээ мэдэхгүй юм. Хамгийн түрүүнд бид амрах хэрэгтэй байна. Үнэхээр ядарлаа” хэмээн ярьжээ.

“Falcons”, “MongolZ” багийнхан энэ удаагийн Мэйжорыг 5-8 дугаар байраар өндөрлүүлж, 45 мянган ам.долларын эзэн болов. Харин дээрх хоёр багийг хожсон “Spirit” болон “Vitality” багтай хагас шигшээд учраа таарлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.