ОХУ-ын ҮАБА Украины тусгай албаны дарамтад орж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан 10 оросыг баривчилжээ
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны алба хаагчид Оросын таван бүс нутагт Украин улсын тусгай албаны дарамтад орж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан 10 орос иргэнийг баривчилжээ.
Тус албаны Олон нийтийн харилцааны төвөөс “Оросын Холбооны Улсын Үндэсний аюулгүй байдлын алба Коми Бүгд Найрамдах Улс, Астрахань, Вологда, Волгоград мужууд болон Краснодарын хязгаар дахь үйл ажиллагааг таслан зогсоож, Украин улсын тусгай албаны даалгавраар албаны автомашиныг галдан шатаах, эрчим хүч, тээврийн объектод хууль бус ажиллагаа хийсэн 10 иргэнийг баривчилсан” гэж мэдээлсэн байна.
Баривчилсан хүмүүсийг шалгах явцад тэд утасны залилангийн улмаас зээлийн гэрээ байгуулж, 300 мянгаас 1.6 сая рубль хүртэлх мөнгийг “аюулгүй данс” руу шилжүүлжээ.
Дараа нь Telegram сувгаар Оросын хууль хяналтын байгууллагын нэрийг барьсан луйварчид холбогдож, тэднийг Украин Улсын Зэвсэгт хүчинд санхүүжилт хийсэн хэргээр яллахгүй байх нэрийн дор хууль бус үйлдэл хийхийг ятгажээ. Энэ үйлдлийг “объектын хорлон сүйтгэх үйл ажиллагааны эсрэг хамгаалалтын байдлыг шалгах” нэрийн дор зохион байгуулсан гэж мэдэгдсэн байна.
Иргэдийг Украин улсын тусгай албаны ажилтнуудтай хамтран ажиллах ёстой мэтээр дарамтлаж, эс бөгөөс Зэвсэгт хүчинд санхүүжилт хийсэн хэргээр улсын эсрэг гэмт хэрэгт татан, насан турш хоригдох ял авах аюултай хэмээн заналхийлсэн байна.
Баривчлагдсан хүмүүст Оросын Эрүүгийн хуулийн 30 дугаар зүйл, 205 дугаар зүйл (террорист халдлагад завдсан), 281 дүгээр зүйл (диверсийн оролдлого) зэрэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд 20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэжээ.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас дахин сануулж буйгаар, Украин улсын тусгай алба интернэт орчин, нийгмийн сүлжээ, мессенжерүүдээр Оросын иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулах идэвхтэй ажил явуулж буй аж. Итгэмтгий байдлыг нь ашиглан, иргэдийг хүнд гэмт хэрэг үйлдэхийг шахдаг бөгөөд энэ нь урт хугацааны хорих ял авах эрсдэлтэй.
Тус албанаас “Оросын хууль хяналтын байгууллага, тусгай алба, прокурорын газар, Росфинмониторинг, Оросын Төв банк, “Госуслуги” үйлчилгээний ажилтан нь WhatsApp, Telegram болон бусад мессенжерээр иргэд рүү утасдаж, баримт бичгийн зургаа илгээх, паспорт, банкны картын мэдээлэл асуух, код шаардсан, алсаас үйл ажиллагаанд оролцуулахгүй. Анхааралтай байгаарай” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


















.jpg)

































.png)










Сэтгэгдэл