БОИНГИЙН СҮЙРЭЛ: Нислэгээс хоцорч, зайлшгүй үхлээс аврагджээ
Этиопоос Кенийг чиглэн ниссэн Боинг онгоцны зорчигч хоёрхон минут хоцорсноороо амьд үлдэж чаджээ.
Өнгөрсөн ням гаригт 157 хүнтэй онгоц осолдож, бүгд амиа алдсан юм. Харин энэ нислэгээр нисэж, зайлшгүй үхэлд хүрэх байсан ч хоёрхон минут хоцорч амьд үлдсэн зорчигч энэ тухайгаа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
“Намайг ирэхэд хүмүүсийг суулгаад дуусч байсан. Хамгийн сүүлийн зорчигчид онгоц руу орж байлаа. Намайг оруулаач гэж хашгирсан ч зөвшөөрөгүй юм. Ачаагүй, зөвхөн гар тээштэй явж байсан учраас л нислэгээсээ хоцорчихсон ” гэж Афины оршин суугч Антониос Мавропулос олон нийтийн сүлжээнд бичжээ.
Антониос ердөө хоёрхон минут хоцорчээ. Нислэг үйлдэгдэхийн өмнө, зорчигч тээшээ өгсөн, харин онгоцондоо суугаагүй бол чанга яригчаар тухайн тээшний эзнийг зарлаж, онгоцондоо суухыг урин хэдэн минут хүлээдэг. Дараа нь зорчигчийг хайж, тээшийг буулгах гээд дөч орчим минут зарцуулагддаг юм.
“Би онгоцонд суух гэж байдаг чадлаараа хичээсэн. Харин аюулгүй байдлын үүднээс онгоц руу оруулахгүй гэж ахлах офицер тайлбарласан юм. Гэвч би эсэргүүцсний улмаас намайг нисэх буудлын цагдаагийн хэсэгт аваачсан. Харин тэнд очиход радараас алга болсон ЕТ 302 нислэгийн чиглэлд амжиж суугаагүй цорын ганц зорчигч нь намайг байсан гэж хэлсэн. Нислэгийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй, харин нисэх буудал дээрх Wi-Fi сүлжээг салгасан баййсан юм. Дотны найзынхаа ирүүлсэн зурвасаас л онгоц хөөрснийхөө дараахан осолдсон гэдгийг мэдсэн ” хэмээн онгоцноос хоцроод амьд үлдсэн Антониос Мавропулос ярьжээ.
Түүний хоцорсон онгоцонд 35 орны 149 зорчигч, хөлгийн багийн 8 гишүүн байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан юм.
Б.АНАНД
Сэтгэгдэл
Zochin. [223.62.203.183] 2019-03-14 23:22:28
Busad oron Boingoor tatgalzaj bn. Miat aimaar unetei. Deer ongots n batalgaa bnu ?
Зочин [202.9.42.78] 2019-03-13 02:04:39
Осолд орсон онгоц" Boing737 max8". Сүүлийн 3 сард болсон 2 дахи осол. Олон орон авиакомпаниуд энэ онгоцыг ашиглахыг болон нутаг дэвсгэр дээгүүрээ нисэх, буудлууд дээрээ газардахыг түр зогсоов. МИАТ ямар шийдвэр гаргав?.
Зочин [103.87.255.62] 2019-03-13 03:33:20
MIAT zogsoochihson bgashte medee unshaach
HM [94.197.121.161] 2019-03-12 21:32:25
Үхлийг хуурна гэж юу байхав. Цаг нь болоогүй ч гэж бас нэг үг байдаг. Ямар нэгэн шашинлаг юмтай холбоод хэрэггүй байхаа.
zochin [202.126.89.106] 2019-03-12 11:26:25
ENE ONGOTS DOTOR UREGDSEN XUMUUS IX OLON ORNI XUMUUS BNA LEE.INTERNATSIONALCH SUIREL GESEN BNA LE.
Zzz [124.158.95.5] 2019-03-12 10:15:41
Final destination
Зочин [202.9.42.145] 2019-03-12 10:13:23
сүйрсэн онгоц бүрд азтан байдаг
ховор азтан [66.181.183.68] 2019-03-12 10:07:26
Сохорсон биш завшив. "Нет худа без добра" гэж оросын хэлц үг байдаг.
нет худа без добра-гаа [202.9.42.145] 2019-03-12 10:14:48
махчлаад орчуулаад өгдөө хө