АМЬДРАЛД ХАЙРТАЙ ҮРС: Өвчнөө ялсан Тэмүүлэн хүү ижил оноштой Маргад-Эрдэнэдээ “ИТГЭЛ” бэлэглэв

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

2017 оны гуравдугаар сард Монголд өмнө ганц удаа л бүртгэгдсэн Мэдрэлийн эсийн хорт хавдар өвчнөөр өвдсөн тавхан настай Б.Тэмүүлэн хүүгийн талаар мэдээллийг бид бэлтгэн хүргэж, мэдээллийн мөрөөр Тэмүүлэн хүүд туслах хандивын аян өрнөв. Хүүгийн эцэг эхийн найз нөхөд байгаа бүхнээ зориулан, улс даяар хандивын аян өрнүүлж нэг тэрбум төгрөгийн өртөгтэй эмчилгээний зардал босгохоор бүх хүч, нөөц бололцоогоо дайчлан, зориглон хөдөлж байсан цаг саяхан мэт.

Харин өнөөдөр, 2019 онд Монгол түмний сэтгэлийн их дэмээр хүнд эмчилгээнүүдийнхээ ард гарсан, амьдралд хайртай Тэмүүлэн хүү өөртэй нь онош нэг Маргад-Эрдэнэ хэмээх бас нэгэн бяцхан хүүд итгэлийн бэлэг барин зогсож буй нь энэ.

image

НЭГ. ТЭМҮҮЛЭНГИЙН ТҮҮХ

Ирэх жил нь сургуульд сурна гэж аав, ээждээ гайхуулан ярьж байсан бяцхан хүүгийн гэдэс нэг л өдөр өвдөж, аав ээжийнхээ хамт өвчнийхөө оношийг тодруулах гэж явсаар Мэдрэлийн эсийн хавдар гэх ховор тохиох өвчнөөр өвдсөнөө мэджээ. Монголд төдийгүй дэлхийд олон тохиогоод байдаггүй энэ өвчнийг яагаад, ямар учраас тусдаг болох нь одоог хүртэл тодорхойгүй.

Хүүг эдгэнэ, амьдарна гэж итгэсэн аав ээжийнх нь итгэл, сүүлийн 100 төгрөгөө хүртэл шавхаж хоосолсон зүтгэл, найз нөхдийнх нь сэтгэлийн их дэмжлэг, хичээл зүтгэлээр хүү эхний эмчилгээнүүдийнхөө мөнгийг олж БНСУ-ыг зорьж байв. Удалгүй эмчилгээндээ орж, химийн хүчтэй тариа, туяа эмчилгээнүүд эхлэв. Танихгүй газар, танихгүй хүмүүсийн дунд ээжээсээ хол олон цагаар эмчилгээнд орохдоо ээжийнхээ сэтгэлийг өвтгөхгүй гэж нулимсаа тэвчиж явсан хүү, химийн эмчилгээнээс болж үс нь халцарч эхлэхэд хүүгээ ичээж айлгахгүй гэсэндээ өөрийнхөө үсийг хусч хүүтэйгээ адилхан болж инээлгэсэн ээж, удаан хугацаанд хоол, ус сойж, өлсөж цангаж уйлахад нь хүч тэнхээ өгөх гэж хамтдаа өлсөж, хамтдаа цангаж 8 кг хассан аав. Инээж, тоглож, үсэрч, наадаж, шинэхэн анги, шинэхэн сургууль, шинэхэн найзуудтайгаа дэгэж дэрвэж явах насан дээрээ бяцхан хүү амьдрахын төлөө бяцхан биедээ баймгүй их зориг, тэвчээр гарган зүтгэж байв. Хүүгийнхээ гараас хөтлөөд л алхах, бидний хувьд энгийн мэт энэ үйлдэл энэ гэр бүлийн хувьд юугаар ч сольшгүй мөрөөдөл нь болсон тухай хүүгийн ээж өгүүлж байж.

Өнөөдөр тэдний мөрөөдөл биелэжээ. Хүүгийн буржгар хүрэн үс өрвийж ургаад, жижижгхэн хоёр хацар нь махалчихаж. Эмчилгээ дууслаа, одоо хяналтандаа... Удахгүй Монголдоо ирнэ.

-ЭНЭ САРЫН 20-НД МОНГОЛДОО ИРНЭ-

Өвчнөө ялсан Б.Тэмүүлэн хүүгийн ээж П.Оюунсүрэн:

-Та хоёр маань хэзээ Монголдоо ирэх вэ?

-Энэ сарын 20-нд очих төлөвлөгөөтэй байна.

-Нэг мөсөн ирэх үү?

-Хоёр жилийн төлөвлөгөөт эмчилгээ дууслаа. Одоо цаашид нэг жил, гурван жил, таван жил, долоон жил, 10 жилийн мөчлөгтэйгөөр хяналтанд байна. Эмчилгээ дууссан ч ойр ойрхон буюу гурван сараар шинжилгээ өгөх учир ирэн очин байх бололтой. Хоёр удаагийн эс шилжүүлсэн болохоор барих ёстой дэглэмээ барина. Мөн шинэ төрсөн хүүхэд мэт товлолт вакцинуудаа дахин эхнээс нь хийлгээд явна даа. Зургаан сардаа багтааж бамбай булчирхайн эмчид үзүүлэх, вакцинуудыг халдвартын эмчийн гаргасан хуваарийн дагуу хийлгэх, хоёр сар тутамд амбулатори, дөрвөн сар тутамд цогц шинжилгээнүүд өгөөд явах ёстой. Тэгэхээр одоо очиж хүүгээ жаахан амрааж байгаад долоон сард буцаад л ирэх нь.

“Бяцхан хүү Б.Тэмүүлэндээ тусалцгаая” аяныг зохион байгуулагч Т.Эрхэмбаяр: “Тухайн үед нэг тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж Солонгосын эмнэлгээс хэлж байсан. Учир нь хүүхэд бүрийн биеийн байдлаас шалтгаалан эмчилгээ нь өөр өөрөөр төлөвлөгдөж, зардал нь ч дагаж өөрчлөгддөг. Тэмүүлэнд 11 удаагийн химийн эмчилгээ, хоёр удаагийн жижиг хагалгаа буюу чөмөг шилжүүлэх, нэг том буюу хавдар авах хагалгаа хийлгэнэ гэсэн. Ингээд аав ээж, хамаатан садан, хандивын аяны хүрээнд цуглуулсан бүх мөнгөө тооцоход 400 орчим сая төгрөг болсон байдаг. Бөхийн өргөөнд болсон тоглолтоос гэхэд 50 сая төгрөг босгож байв.

image

ХОЁР. МАРГАД-ЭРДЭНИЙН ТҮҮХ

Маргад-Эрдэнэ хүү мөн л мэдрэлийн эсийн хорт хавдартай. Гэвч түүнийг бөөрний хорт хавдартай хэмээн буруу оношилж, буруу эмчилгээ хийснээс амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэв. Буруу оношоор гурван сарын турш химийн эмчилгээ хийлгэж, эцэст нь хагалгаа хүртэл хийлгэсэн хүү турж эцэн, толгойгоо ч даахгүй хэмжээнд хүрсэн нь олон хүний сэтгэлийг өвтгөж, хүүд туслахыг хүссэн инженер, зураач, эмч, багш, сэтгүүлч гээд бүгд л чадах ядахаараа хөдлөв. Зураачид зурсан зургуудаар үзэсгэлэн гаргаж, дуудлага худалдаа зохион явуулж, олсон мөнгөө бүгдийг нь хүүгийн эмчилгээнд зориулав, сайхан сэтгэлт эмэгтэй 280 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх байрны түлхүүр гардуулав, түүний төлөө дурьдаад баршгүй “танихгүй” ах эгч нар сэтгэл юугаан шавхаж, хүний мөс чанар хайлаагүй гэдгийг батлан харуулах мэт.

Одоо хүүгийн эмчилгээнд бас л 400 сая вонн буюу 900 орчим сая төгрөг хэрэг болно. Одоогоор сайхан сэтгэлт түмний буянаар нийт эмчилгээний зардлын 52 хувийг цуглуулж чаджээ. Хүүд амьдрал хайрлах гэсэн түмний сэтгэл ийн биелэлээ олсоор байна.

Өдгөө Маргад-Эрдэнэ хүү хамгийн их хайртай, хамгийн их хичээж, зүтгэж, бүхнээ зориулж байгаа аав ээжийнхээ хамтаар Тэмүүлэн хүүгийн эдгээд гарч буй БНСУ-ын эмнэлэгт очсон байна.

ИЖИЛ ОНОШТОЙ ХОЁР ХҮҮ – ЭДГЭСЭН БАС ЭДГЭХЭЭР ИРЖ БУЙ

Өвчнөө даван гарч, эмчилгээгээ дуусгаж буй баатарлаг хүү Тэмүүлэн эмнэлгийн хаалгаар таван настай ороод долоон настай том хүү болоод гарч ирж байна. Харин түүний асар их итгэл, зориг, амьдралд хайртай чанарыг нь зургаан настай дүү Маргад-Эрдэнэ нь өвөртлөөд түүний явсан жимээр явж, туулсан бүхнийг туулж, түүн шиг хоёр хөл дээрээ алхаад, өтгөн хар үсээ намируулан гарч ирэхээр орлоо. Эдгэчихсэн бас эдгэхээр ирж буй хоёр хүү уулзжээ. Тэмүүлэн Маргад-Эрдэнэ дүүгээ эмнэлгийн үүдэнд тосохоор хүлээж, өөрийн хамгийн хайртай тоглоомоо барин зогсоно. Хоёр жилийн өмнө Тэмүүлэн яг ингээд л, яг л энэ замаар ирж байсан даа гэж ээжийнх нь сэтгэлд өнгөрсөн нь бодогдоно. Гэвч тэд ялж чадсан. Маргад-Эрдэнэ ч аав ээжийнхээ хамт ЯЛАХААР ирж буй нь энэ ээ.

image


Сэтгэгдэл

Тунгаа [66.181.161.2] 2019-04-11 13:40:38

Хөөрхөн үрс минь эрүүл саруул болоод өсч том болон эх орон элгэн түмэндээ хэрэгтэй сайн хүмүүс болно гэдэгт судсаар нь монгол цус гүйж буй хүн бүр итгэлтэй байгаа шүү.Бид та нартаа хайртай шүү.Хурдан эдгээрэй өөдрөг байгаарай

гоомарал [103.10.21.28] 2019-04-11 09:55:21

хэн нэгэн муу хүнд хүүхдийн ѳвчинг шилжүүлж болдог байсан бол ч...

Д.Өлзий-Орших [203.217.139.227] 2019-04-11 09:23:53

Миний өчүүхэн хандив Монголчуудын минь тусламжийн далайд дусал нэмэг. Хурдан эдгэрэхийг ерөөе!

Zochin [111.239.187.62] 2019-04-11 06:55:41

Evii urs minu hurdan edgeed eruul saruul guigeesei .Burhan minu Mongoliin minu ursiig iveeldee avch hairlaachdee

Zochin [103.229.123.131] 2019-04-11 01:01:23

Ebii ebii hurdan edgeerei dee.edgeh bolomjtoi ubchtei hvvhdiig turuus daachihad yana aa

Зочин [101.235.52.61] 2019-04-10 23:58:36

Хөөрхөн дүү нарийг минь бурхан хүн болгож төрүүлсэн шигээ хүний ёсоор сайхан амьдруулах болноо . Уумим сайхан тусч сэтгэлтэй Монголчууд улам олон болноо . хурдан эдгэрээрэй гэж хүсье !

Зочин [66.181.183.208] 2019-04-10 15:09:14

Хүүхэд бүхэн жаргалтай байгаасай. Бурхан өршөөг үрсүүдийг. Заавал эдгэнэ ээ.

Зочин [103.212.118.110] 2019-04-10 12:12:46

Бурхан ивээх болтугай хөөрхөн хүүг

zochin [98.228.96.94] 2019-04-10 11:50:52

evii eviixoorxon 2 xuu baunaa er ny agaar xorsnii boxirdol yund ch xurgene shuu

Зочин [119.40.103.37] 2019-04-10 11:29:26

эдгэрээд том болоод ээж аавдаа ачлалтай хүн болоорой

n [182.160.32.255] 2019-04-10 10:17:43

evii evii aav eej hoyoriigoo bayarluulaarai minii duu

зочин [64.119.18.53] 2019-04-10 10:03:58

Үрс минь хурдан эдгээрэй хүмүүсээ ганц гээд ганцадахгүй тусламжийн гараа сунгаарай.

Зочин [103.212.119.198] 2019-04-10 07:13:18

Эвий минь дээ та 2 минь хурдан эдгээрэй хүмүүс минь хандив аа харамгүй өгөөрэй

Зочин [203.91.118.247] 2019-04-10 06:07:55

Үр хүүхэд эв өвдөх шиг хамгийн аймаар зүйл эцэг эхэд байхгүй дээ. Хурдан эдгээрээй дээ. Үр хүхдүүд маань өвчин зовлонгүй айх аюулгүй байвал аштай юу даа.

Dari Sukhbatur [146.158.67.207] 2019-04-10 05:32:26

Gaihamshig huuhed-burhand zaaval irne... Tengri iveenee

se [112.72.11.112] 2019-04-10 05:20:27

ѳр ѳвдѳж байна эдгэрээд ирээрэй

Zochin [66.181.188.143] 2019-04-10 05:16:38

Burhan min huuhed bur eruul baigaasai, huurhun 2 duudee husej boloh buh saihan zuiliig husii, uneheer mundag huuhduud shuu

Зочин [202.179.26.73] 2019-04-10 02:58:16

Mundah huu shuu hurdan edgeerei

burhan iveeg huug [172.58.139.94] 2019-04-10 02:44:21

turgene edgereerei. tenger burhan iveeg

Bolor [66.181.161.115] 2019-04-10 01:54:59

Уйлаад л уншаад л байлаа

Уншигч [64.119.20.171] 2019-04-10 01:53:54

ХӨӨРХӨН ДҮҮ МИНЬ ТҮРГЭН ИДГЭЭРЭЙ. ЧИ ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ ШҮҮ. ХҮЧТЭЙ, ЗОРИГТОЙ, БИ ЭДГЭНЭЭ ГЭСЭН ЧИН ХҮСЭЛТЭЙ БАЙГААРАЙ. ЧИ ЧАДНАА МАРГАД-ЭРДЭНЭЭ!!! САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

Зочин [43.242.243.180] 2019-04-10 01:35:50

энэ Гэрэлмаа хүн уйлуулаад хаячих юм


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.