Дүрэм зөрчсөн жолооч нарыг торгов
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 6-7-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Энхээ: Ч:24Б (Нисэх-Гандан) чиглэлд явж байсан 13-159 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэм транс” ХХК-ийн 13-159 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Ө-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: 2-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч цаг болсон гэж замдаа орхиж явсан.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ч-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Хонгорзул: Д:2 (Дэнжийн 1000-149-р сургууль) чиглэлийн 3-222 гарааш дугаартай автобусны жолооч ''Хүчит шонхор'' зогсоол дээр зогсоогүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-222 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.М-г шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ганчимэг: Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлд явж байсан 1-064 гарааш дугаартай автобусанд “Дарь эх дунд буудал" зогсоолоос суугаад карт дараад явах гэтэл жолооч нь загнаж, хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-064 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С-д шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Цэрэндорж: Өглөө 06:10 цагийн үед Яармагийн дэнж-1 дээр зогсоогүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-ийн 13-263 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Д-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Удвал: Бөхийн өргөө дээр буудлын наана хүнээ буулгачихаад, буудал дээрээ зогсоогүй, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-353 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Батбаяр: Энхтайвны гүүрэн дээр зам голлоод яваад байхаар нь сигналдсан. Жолооч араас ирж зориуд шахаж, эсрэг урсгал руу оруулах дөхлөө. Энэ танхай жолоочдоо арга хэмжээ авч, хариу өг.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэмтранс ХХК-ийн 13-167 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-г шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Төв аймгийн иргэн А.Нэргүй: 32-ын тойргоос суусан. Зорчигч нараа хараалын үгээр хэл амаар доромжлоод явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн 18-003 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Мөнгөнцэцэг: Ч:27 (Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-003 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Өндөр настан иргэн автобусны чиглэл асуусан чинь хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн Ч:27 чиглэлийн 18-003 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчлийг ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагч нарт танилцуулж байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцох үүрэг өглөө.















































.png)




















Сэтгэгдэл
enkh [203.21.120.133] 2026-09-02 16:25:20
ene avtobusnii jolooch nar arai l bishee 63 iin etses han hilss buudal deer bainga gadaa sheene heleheer uurlaad haana sheeh yum geed buun yum bolno er ni ih heruulch zan haritsaanii dogoldoltoi humuus baih yum yamaar ch yum be dee mash deerengui eldveer haraadag er emgui buduuleg jolooch nar l baina surgaltand suulgaj baimaar yum shig arga hemjee sain avch baimaar baina