ФОТО: Төрийн ордны гадна жагсаж буй жолооч нарын шаардлагыг хүлээж авлаа

У.Уранцэцэг / Хууль

-ЖАГСААЛЫН ҮР ДҮНД 200 ГАРУЙ ЖОЛООЧ ЭРХЭЭ ХАМГААЛЖ ҮЛДЛЭЭ-

Өнөөдөр 11.00 цагаас эхлэн Төрийн ордны баруун хаалганы гадна Тээвэрчдийн холбооныхон жагсаал зохион байгууллаа.

Учир нь Хөвсгөл чиглэлд орон нутгийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг хоёр компанийн үндсэн 80 жолооч байдаг. Мөн ээлжийн жолоочтойгоо нийлээд 200 гаруй ажилтан байдаг аж. Гэтэл дээрх жолоочдоос зөвшөөрөл авалгүйгээр гэрээгээ шууд утгаар нь зөрчиж АТҮТ-ийн удирдлагууд дээрх чиглэлд дахин өөр компанид тээврийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Энэ шийдвэр нь анхлан байгуулсан гэрээг зөрчсөн бөгөөд нийтдээ 200 гаруй жолоочийг ажилгүй болгосон аж.

Энэхүү шийдвэрийг Хөвсгөл чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн жолооч нар эсэргүүцэн өнөөдөр жагсаж байна. Өмнө нь эрхээ зөрчүүлж, ажилгүй болсон жолооч нар АТҮТ болон ЗТХЯ-ны удирдлагуудад асуудлаа хэлж зөвшилцөх санал гаргасан ч хүлээж аваагүй тул ийнхүү жагсаж буй юм. Тэд өчигдөр энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд яаралтай уулзах хүсэлт гаргасан байна. Өнөөдөр хүсэлтийнхээ хариуг авахаар цуглажээ.

Биднийг 12.00 цагийн орчимд сурвалжлахаар очих үеэр жолооч нарын хүсэлтийг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл өгсөн билээ. Удалгүй ерөнхий сайдын ажлын албанаас жолооч нарын асуудлыг хэлэлцээд нэмэлтээр орсон компанийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тухайгаа хэллээ. Ингэснээр 200 гаруй жолооч нар ажлын байраа хадгалж үлдэж байгаа бөгөөд АТҮТ-өөс Хөвсгөл чиглэлд нэмэлтээр тээврийн үйлчилгээ үзүүлэхээр гаргасан компанийн эрхийг цуцалсан байна.

Улсаа аврах ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагараас тодрууллаа.

image

-Сайн байна уу. Өнөөдрийн жагсаалын тухай мэдээлэл өгөхгүй юу. Таньд Тээвэрчдийн холбооныхон хандан тэмцэж хүссэн гэсэн?

-2019 оны 2 сарын 18-ний өдөр Монголын нийт тээвэрчдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг Тээвэрчдийн холбооныхон эрх ашгаа хамгаалуулах гэж хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг уг нь бол Засгийн газар юм уу, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр дээрх байгууллагууд ажлаа хийхгүй байгаагаас болоод Иргэний нийгмийн байгууллагад иргэд олон мянгаанаар хандаж байна. Тэгэхээр бид нар Төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байна гэж ойлгож болно. Өнөөдөр ЖДҮ-чин хулгайч нар шударга ёс яриад байна. Нэг нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй болохоороо нийгмийн уур амьсгалыг өөрчилж байна. Орон нутгийн жолооч нарын аж амьдралыг МАНАН бүлгийнхэн хулгай хийж байна. Тэгэхээр МАНАН бүлэглэн юу вэ? гэхээр АТҮТ-ийн дарга н.Дэлгэрнаран гэж хүн МАНАН бүлгийн үед томилогдсон. АСЕМ-аар ашиглагдсан үнэтэй автобуснуудыг хэрэглэхгүй болохоор нь энэ жолооч нарт шахсан. Өгөхдөө ажлын байрыг тань тогтвортой хадгална. Гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохоор бол та нартай зөвшилцөнө гэж өндөр үнэтэй автобуснуудаа шахчихаад одоо ажилгүй болгож байна.

Гэтэл энэ жолооч нар сард таван сая төгрөгийн банкны хүү төлөөд явж байна. Тэгэхээр энэ эрх ашгийг зөрчөөд ажлын байрыг нь үгүй хийж байгаад харамсаж байна.

АТҮТ болон ЗТХЯ-ны удирдлагуудтай нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа мэргэшсэн жолооч нарын эрх ашгийн битгий зөрчөөд байна гэдгийг хэлж уулзах хүсэлт хүргүүлсэн. Мөн ерөнхий сайдад дээрх жолооч нарын ажлын байрыг хадгалж эрхийг нь хамгаалахыг хүссэн юм. Ерөнхий сайдын ажлын албанаас хариу өгсөн. Хариунд энэ хууль бусаар нэмэгдсэн компаний эрхийг цуцалахаар болсон гэдгээ хэллээ.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

MARSHIL'L'D'ERDENEBAT [207.244.89.75] 2019-04-17 14:32:00

MONGOL'ULCIN'ZACAGIN'GAZAR;MONGOL'ULCIN'XILIN;ZEREGIN'UDIRDLAGUUD;BATLAN;XAMGAALAX;JANJIN;SHTABIN;DYR;YYCGEGJID;MONGOL;ULCINXA;XILIN;ZURBAC;TATCAN;TORRNUUDAA;BYGDIG;N;BUZAAJ;XURAAJ;MENJYYLCEN;TALBAIG;ZEBERLEX;AJILUUDIG;XILGEX;XEREGTEI;BEEJIN;XOTIG;TOIRUULAN;TABICAN;XILIN;ZURBAC;TORNUDIG;BUZAAJ;ABAD;BEEJIN;XOTIN;ZAANA;ORSHIX;ULAANBAATAR;XOTIG;ARD;TYMENDE;NEEJ;YZYYL;DAMBADARJAGIN;2;XELTECIN;XUSHUUJ;MIGMAR;GEX;XITADIN;TAGNUULJ;ALUURJINI;XICEN;AJIL;SHYY;ENE;ETGEED;MONGOL;ULCIN;XILIG;ZAAGLAN;XUBAAJ;2;ULAANBAATAR;XOTIN;BAIGUULAMJIG;OBJIN;ASHIGLAN;XILIN;ZURBAC;XIJ;MONGOLJUDIN;TOLGOIG;ERGYYLJ;CUUJ;BAICAN;XITAD;BEEJIN;XOT;BOL;1994;OND;MONGOL'ULCIN'XIL;DOTOR;ULAANBAATAR;XOTOOC;XOISH;24;KM;ZAID;BARIGDCAN;OLON;ULCIN;XUDALDAANI;TOB;XOT;SHY;XAMGIN;XARAMCALTAI;N;MONGOLJUUDDAA;GENETIN;BELEG;BARIX'ZORILOGTOI;BAICAN;UJIR;ARD;TYMENDE;TUXAIN;YED;BID;IX;CAIXAN;ORJIN;YEIN;21;ZUUNI;SHILEN;BARILAGA;CUPERMARKE;OLON;ULCIN;NICEX;ONGOZNI;TEEBERIN;GAZAR;BAIGUULJ;BAINA;GEJ;XELEGYI'N'ENE;XOTIG;ALDAX;YNDEC;BAILA

Үнэн [202.21.108.243] 2019-04-18 07:30:20

Хэзээ 200 н жолооч байсын санахгүй л юм байна. Ард түмэнд худал мэдээлэл өгөхөө болихоор юм.

Үнэн [202.21.108.243] 2019-04-18 07:28:36

Хөвсгөлийн жолооч нараас ганц л хүн асем автобус авсан ш дээ тэгээд үнэтэй автобус авсан гээд давуу эрхээр олон давтамжтай явдаг ш дээ.

зочин [59.153.115.27] 2019-04-17 14:11:09

ардчилсан лалрууд жагсахаа боль

Shudarga ursulduun [108.218.234.108] 2019-04-17 08:13:45

Olon kompani baij, shudarga ursulduun urnuj, sain uilchilgeetei ni shalgarch uldene. Hedhen oliggui uilchilgeetei kompani monopoldood baival irged l hohirono

Үнэн [202.21.108.243] 2019-04-18 07:30:50

Тийн ш дээ .

хх [202.55.191.194] 2019-04-17 08:05:17

аль үйлчилгээ сайтайг нь шалгаруулж авах хэрэгтэй зарим нэг нь дэндүү шүү

zochin [64.119.21.161] 2019-04-20 14:20:54

za uuchlaarai nariiniig n medeegvi baij ingej helj bolohgvi ee ene2 kompani 20 shahuu jil zorchiddoo vilchilj baina olon jil bvteesen hudulmuruu neg medehed ingej shuluulj bolohgvishd

үхэр [66.181.187.23] 2019-04-17 08:02:53

60 тэр бум үргэлжилсээр ккк

Zochin [64.119.19.156] 2019-04-17 08:02:38

MAN-iig ene hugatsaand AN yostoi ajil hiilgesengviee tal talaas ni yanz bvreer boorlood

үхэр [66.181.187.23] 2019-04-17 08:05:26

хоорондоо үзсээр 4 жилиийг барлаадаа.чи юм олж долоосонуу долоосон бол зол чинь.ккк

Uheheech aihgui [103.212.116.103] 2019-04-17 07:58:36

Erhem erunhii saidaa ankh tomilogdohod amalsan tangaragchin yu bolson be? Shudarga yoschin haana bna! JUD chin gishuudtei niileed ulsaa samarch duuslaa! Delgernaran gej 60 terbuumiin hulgaichiig zailuulaachee! Mie hotyn darga baihad umchin hariltsaany gazryn darga hiij baigaad arhidan sogtuurj agsam tavsan hergeer ajilaasaa halagdaj baisan hun shuu!

Зочин [77.111.247.67] 2019-04-17 07:55:10

Durtai ni tug barij jagsdag boljdee. Muu taliigch nohoiniihoo gegeen dursgald zoriulj jagsaal shaadag yum biluu xaxa

зочин [66.181.161.62] 2019-04-17 07:50:27

хүрэлээ ардчилсан хужаа нарыг хөөгөөд гаргахгүй гөлөг болчих юм

зочин [66.181.161.62] 2019-04-17 07:49:41

ардчилсан намын зохион байгуулж буй жагсаал

зочин [122.201.26.168] 2019-04-17 07:14:24

Энэ мэдээ утгын алдаатай л юм шиг санагдлаа. Би бол зарим хэсгийг нь ойлгохгүй л юм байна.

Зочин [64.119.16.5] 2019-04-17 07:13:59

Ene jagar gej neg ork bnaa haa saigui shaaj bdag. Odoo udahgui ner dewsheed garchnaa kkk

Zochin [172.58.43.186] 2019-04-17 06:59:26

Omkhii unertei orkuud zailtsga zailtsgaa

Зочин [64.119.19.229] 2019-04-17 06:26:57

Хамгийн гол нь зорчигчдын аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ үзүүлэх чадвартай жолоочдыг л үйлчилгээнд гаргах хэрэгтэй, үүний тулд машины бүрэн бүтэн байдал, мөн энэ жолоочийн талаар ямар нэгэн гомдол ирсэн эсэхийг байнга шалгаж байхыг зохих байгууллагад нь даалгах хэрэгтэй

Зочин [202.9.42.172] 2019-04-17 07:08:52

Redeem


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.