Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаан нарыг шүүнэ

У.Уранцэцэг / Хууль

Дөрөвдүгээр сарын 25-ны 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болно.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ түүнийг чирж унаган биед нь хүнд гэмтэл учруулаад, хэргийн газрыг орхин зугтсан билээ. Улмаар цагдаагийн алба хаагч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэх явцдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм.

Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай хэрэгжүүлснээр Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23:25 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхад нь олж, дайчлан баривчилсан байдаг.

Гэмт хэрэгтэн Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан юм.


Сэтгэгдэл

Мягмар [202.179.27.239] 2019-04-18 01:47:57

Цагдаа алах даа биш шүү, Эрдэнэт хүний амь шүү дээ, энгийн хүн бол хамаагүй юу тэгээд?

аа [202.55.191.194] 2019-04-18 01:17:18

цагдаагийн албан хаагчдаа биш хүний амь бүрэлгэсэнд л баймаар юм

Зочин [202.55.188.42] 2019-04-18 00:54:43

Ene odoo bolimoor um odoo boltol shiidehgui baisan umuu. Yaliug ogoid shorond baihad n nemelteer shalgana biz dee. Ene Muuhai umnii ard busad n hohiroh um. Prokuror shuuhiinhnii yak zavshuulah bas neg arga n um shig baigaa um

MARSHIL;L;D;ERDENEBAT [207.244.89.114] 2019-04-17 14:05:45

ENE;XOER;XYN;BOL;ERONXILOGJ;N'ENXBAIAR;IX;XURALIN;DARGA;LYNDENJANZAN;XOER;BAIDAG;XARIN'N'ZAGDAAGIN'AMIND;XYRCEN;XYN;N;DAMBADARJAGIN;2;XELTECIN;AXMAD;ZOLTOI;ZALILANGIN;ETGEED;90;CAIA;TOGROG;ERONXILOGJ;PUNCALMAGIN;OJIRBATAC;ZALILJ;ABAD;ZUGTCAN;MIGMAR;NERTEI;XUSHUUJ;BAILA;ENE;ETGED;ONODOR;MORDON;BAIZAX;GAZART;MORDON;BAIZAAGJ;XIJ;BAIGAA;GEJ;MARSHIL;LUBCAN;DYGERIN;ERDENEBATAD;XELED;JI;ATMANIXA;AJILIG;XIJ;BAINU;GEXED;IX;GAIXAD;ZOGCOXGYI'MINI'MORDOC;DEER;ALTAN;TAN;XUSHUU;MARSHIL;ZOL;BAICAN;BOL;XULGAAJ;ALUURJING;DAMDINI;CYXBAATAR;JANJINI'XOSHOO;CHINGIC;XAANI;XYREL;BAATARIN;MORTOI;BARIMALIN;TALBAI;DEER;BUUDAX;BAILA;SHY;MONGOLJUDA;BI'BOL;CHINGIC;XAAN;ERDENEBATXAAN

Elbegdorj [160.13.93.1] 2019-04-17 11:43:03

Elbegdorj tsaaziin yaliig baihgui bolgoson. Odoo naad hoyoroo nasaar ni TATVARiin munguur tejeej dee.

Зочин [223.255.127.35] 2019-04-17 10:19:35

zasrahgui humuusiig zasan humuujuuleh gazart nomhortol n bailgamaar yum. Idesh uushiig n tatvar tulugchid tulchihnu, hamgiin gol engiin niigemdee engiin humuus n taiwan aj turmuur bna.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.