Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

OTGO5678

2019/06/12 11:38:41

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид, анд нөхөд өө.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.

Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.

Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.

Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.


Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.


Сэтгэгдэл

ard [202.179.27.188] 2019-06-14 07:47:55

tegeed har tamhia zuuhiinmuu.

Zochin [202.179.27.188] 2019-06-14 07:47:09

Тэгээд яахын бүр ойрхоноос хар тамхиа зөөхийн байна л даа амар. Энэ асуудлыг шийдээчээ болиулаачээ хариу.

irgen [66.181.161.104] 2019-06-14 04:33:22

Kirgizin baigali bol unen tasarhai, ayalal juulchlal hugjuuleh gej yamarch zovoh yum bhgui oron doo.

super [124.158.112.90] 2019-06-13 09:19:15

aa yaya, 2 -uulaa super power ain

Зочин [103.57.95.249] 2019-06-13 06:38:39

Kyrgyz-ees uur gazar elchin neej bolohgui shuu. Mash ih hugjson, bayan targan ulsuud baidag yum gee biz dee?

Batirov [203.217.139.225] 2019-06-13 05:49:50

Saikhan medee baina daa Bi tend surch amidarch baisan. Usesgelent saikhan baigalitai, urin dulaan uur amisgaltai, khool khuns jims nogoo mash elbeg, khun ard ni nairsag, ajilsag, bas bolovsrol soel omdortei tiim l oron. Khun torolkhtond Chingiz Aitmatovi toruulj osgoson ard tumen. Jild 2 saya juulchin khuleej avdag gej baigaa.

Зөв [61.148.244.224] 2019-06-13 04:04:09

Зөв шүү

Зочин [107.167.109.151] 2019-06-13 03:13:02

Хоёр киргиз хүн босоо монгол бичигтэй цамц өмсөөд явж байхтай тааралдсан. Монголчуудад элэгсэг ард түмэн юм билээ.

Оожоо [202.9.42.242] 2019-06-13 02:44:54

Тонголчуудын түүхтэй холбоотой улс даа Одооч алслагдсан газар нутагт нь монгол хэлээр халт мултхан ярьдаг хүн мэр сэр байдаг гэсэн 1969-1971 онд Киргизстан улсын Фрунзе хотод Барилгын ТМС байлаа тэр үед манай улсаас олон зуун хүүхдүүд очиж суралцаж мэргэжил эзэмшиж байсан даа Түүний нэг нь би юм. Хожим ЗХУ задархад Кргизүүд хотынхоо нэрийг Бшкек гэдэг болсон байна билээ. Мөн цэргийн сургууль, ахуй үйлчилгээний чиглэлээр ч хүмүүс суралцаж байсан байх. ЭСЯ нээгдсэнд баяртай бна

зочин [150.129.142.54] 2019-06-13 02:22:09

Бас нэг хар тамхи зөөх нөхөр л бий болж байна.

Зочин [64.119.17.241] 2019-06-13 02:06:42

Сайхан мэдээ бна.Киргиз явж найзыгаа олж уулзана даа

Зочин [202.179.25.72] 2019-06-13 01:55:53

Зөв шүү. Ижилхэн тоталотор улс болох туршлага судлах юм ихтэй.

Зочин [202.126.89.37] 2019-06-13 03:04:09

ХАР БОЛОН БУСАД ТАМХИНЫ ХУУЛЬ БУС НАЙМААЧДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.