Цагаан дэлийн агуйг компаниудаар нөхөн сэргээлгэхээр болжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Нинжа нарын гарт сүйдээд олон жил болж байгаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтад энэ оны тавдугаар сарын 2-нд авсан. Цаашид агуйг нөхөн сэргээх хэвийн байдалд оруулах талаар Дорноговь аймгаас тодорхой ажил зохион байгуулахаар тус агуйг тойрч үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн төлөөллийг урьж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зургаадугаар сарын 13-нд уулзаж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Эхний удаа агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлахаар болж энэ ажлын санхүүжилтэд компаниуд тус бүр таван сая төгрөг хандивлахаар болсон бол аймгаас 20 сая төгрөг, Айраг сумаас нөхөн сэргээлтэд зориулж тодорхой төсөв гаргахаар болжээ. Агуй бүрэн судлагдаагүй тул агуй орчмыг нөхөн сэргээсний дараа тусгай мэргэжлийн байгууллагын хүмүүсийг ажиллуулж агуйг судлах, тодорхой дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд суурилж цаашид хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжүүлэхээр төлөвлөсөн аж.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.85] 2019-06-14 03:06:33

Энэ нэг Дэлгэрсайхан гэж өөрөө уул уурхай эрхэлдэггүй юм шиг авирладаг тэнэг нөхөр байнаа! Аж ахуй нэгжүүдийг дарамталсан цагдаа, татварын засаг даргыг би та нарыг энд чирч ирсэн биз дээ та нар юу хийгээд байна гээд л загнаад байх юм . Бүх лиценз эзэмшдэг аж ахуй нэгжийг дорно говьд шилжиж ир гээд л загнаад байна , өөрөө Сэлэнгэд нурааж байгаа биз дээ?

Зочин [66.181.161.106] 2019-06-14 00:38:52

Darga nar ni hamt uhaltsaad avah yumaa avtsan odoo araas ni aguigaa hamgaaldag baatar boloh gej bgaan

Ээ мал аа [203.91.117.8] 2019-06-13 16:59:04

Энэ малнууд чинь гарчгийг нь уншаад л сэтгэгдэл биччихдэг юм байна.

Зочин [59.153.114.161] 2019-06-13 12:24:40

Hutsna biz gulugnuud ukhaj ekhlekhed ni zogsoogoogui baij nirgesen hoino ni hashgirch dee uuduus chini salaabch ugnu duu

Зочин [202.21.99.42] 2019-06-13 08:56:50

барах уу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.