Иргэдийг ялгаварлан гадуурхаж буй учир Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Д.Тулга / Хууль

Нэр бүхий иргэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орох, улмаар хуульчийн гэрчилгээ авах, цаашлаад хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон байна.

Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Сэтгэгдэл

иргэн [103.11.195.34] 2019-06-18 08:28:05

Чинбат гэж нэг байр суургүй, сүржин, даржин амьтан. Үндсэн хууль бүрэн уншиж үзээгүй байж яаж маргаан шийддэг байнаа. Ичмээр юм

Багш нарыгаа хараад сэтгэл амарчихлаа. [202.131.228.118] 2019-06-18 04:07:21

ҮХ-ийн цэцэд Чинбат, Солонго, Ганзориг багш нар байж байгаа юм байна. Тэд нарт итгэхгүй юм бол өөр хэнд итгэх гэж байгаа юм бэ? Харин хоёр талд нь сууж байгаа хүмүүс нь хэн бэ?

БЦ [103.10.23.111] 2019-06-18 03:15:09

ҮХЦ гэдэг Эрх мэдлэлтэй хулгайч нарын томилсон бөхсийг нь долоогч баасаны хар нойхой болсон лаларууд байдаг тэдэнд итгэх хэрэгүй иргэдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.